Ерөнхий сайд өнгөрсөн оны улсын төсвөөс 50 тэрбум төгрөгийг нэр бүхий долоон ажилд зориулахаар багцалсан. Үүнээс 30 тэрбумыг нь эрүүл мэндийн салбарт зарцуулсан хэмээн ерөнхий сайд мэдэгдэж байсан бол 120 ширхэг ТҮЦ машины зардлыг уг багцаас гаргах талаар мэдээлж байсан.
Дашрамд дурдахад, энэ жилийн сайд нарын багцад ерөнхий сайд 107 тэрум 422,7 сая төгрөг захиран зарцуулахаар тусгагдсан. Харин 50 тэрбумын багц нь уг төсвөөс тусдаа тусгагдаж өгдөг юм.