Эх орны хишгийг үнэд хүргэж хүртэх боломжтой

imagesТавантолгойн орд газар нийт 80 мянган га газрыг хамардаг, 6,4 тэрбум тонн нөөцтэй стратегийн ач холбгдол бүхий нүүрсний орд газар бөгөөд 2010 онд 3,8 сая тонн, 2011 онд 7 сая тонн, 2013 онд 10 сая тонн нүүрс олборлож баяжуулан гаргажээ.

 Эх орны хишиг болох нэг сая төгрөгний үнийн дүнд 2008-2012 оны Засгийн газар  “Эрдэнэс тавантолгой” ХК 1072 ширхэг хувьцааг олгохоор шийдвэр гаргасан билээ. Иргэдийн ихэнх нь нэг сая төгрөгийг бэлнээр авахаар өргөдөл гаргаж Засгийн газарт өгсөн. Өнөөдрийн байдлаар хөгшид, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, оюутнууд нийт 300000 иргэн нэг сая төгрөгөөр бэлнээр авсан. Нэг сая иргэн “Эрдэнэс тавантолгой” ХК-нийн 107 ширхэг хувьцааг авчихсан  сая иргэн өнөөдрийг хүртэл мөнгө ч үгүй, хувьцаа ч үгүй байгаа.  Энэ нь иргэд сонголтоо хэрхэн хийх талаар эргэлзээтэй байгаатай холбоотой. Иргэдийн хувьд өнөөдрийн сая төгррөгнөөс ирээдүйд үнэ хүрэх хувьцаагаа авах нь зөв зүйтэй юм. Бидэнд хөрөнгийн зах зээл буюу үнэт цаасны арилжаанд идэвхтэй оролцсоноор хүссэнээрээ сайхан амьдрах боломж нээлттэй.

        Монгол улсын төр засаг иргэдэд өмч хувьчлалын цэнхэр, ягаан тасалбараар улсын өмчийг хувьд шилжүүлсэн. Иргэд ардчилсан төр засгийг сонгосон шиг амьдралынхаа бүхий л асуудлыг сонголтоор шийдэж ирсэн. Иргэдийн сонголт иргэдийн өөрсдийн амьдралын чанар, сайн сайхан байдал, баян тансаг амьдралын эхлэл юм. Төр засгаас иргэдэд олон сайхан сонголт, боломжийг олгож байна. Иргэд сонголтоо зөв хийсэн тохиолдол бүрт амьдрал нь дээшилж байсан. Өнгөрсөн хугацаанд төр засгаас иргэдэд хөрөнгө оруулалтын эрхийн бичиг, орон сууц, мал, машин, тоног төхөөрөмж, газар, “ Эрдэнэс тавантолгой” ХК-ийн хувьцааг олгосон.  Өнөөдөр  “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн нүүрсний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахын зэрэгцээ иргэд, аж ахуйн нэгжүүдэд тодорхой хувь эзэмшүүлэхээр болсон. Гэтэл бидний дийлэнхэд хувьцаа, түүний ногдол ашиг гэж юу болох, хувьцаа эзэмшихийн ашиг тус юу болох талаар тодорхой ойлголт алга. 1992-1995 онуудад төрийн өмчит байгууллагуудын хөрөнгийг нийтээр эзэмших шийдвэр гаргаж, хөрөнгө оруулалтын эрхийн бичиг буюу өмч хувьчлалын цэнхэр, ягаан тасалбараар улсын үйлдвэрийн 475 газрыг Хувьцаат компани хэлбэрт шилжүүлэн 8.2 тэрбум төгрөгийн үнэ бүхий  96.1 сая ширхэг хувьцааг ард иргэддээ үнэгүй тараасан байдаг. Харамсалтай нь улаан, ягаан тасалбарын талаар ямар ч мэдлэггүйгээс болж зарим иргэд хохирсон. Тиймээс юуны өмнө иргэд, аж ахуйн нэгж бүр энэ талаархи мэдлэгээ сайжруулах шаардлага урган гарч байна.

       Та бүхэн Эх орны хишиг 1072 ширхэг хувьцаагаа хэрхэн үнэд хүргэж, амьдралдаа том хөрөнгө оруулалт хийж болох  талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл “Хувьцаа эзэмшигч, хөрөнгө оруулагчдын эрхийг хамгаалах төв” НҮТББ – д хандаж өөрсдийн сонирхсон мэдээллийг авах боломжтой.

Хаяг:  Улаанбаатар хот. Чингэлтэй дүүрэг. 3-р хороо

           Жуулчны гудамж. Тайваны соёлын төв 207 тоот.

              Утас: 70129060. 99287222, 88003477

                                                      Үнэт цаасны зах зээлийн тухай

      Үнэт цаасны зах зээл гэдэг нь үнэт цаас гаргах, бүртгүүлэх, худалдах, арилжих, хадгалах, түүгээр гэрчлэгдсэн өмчлөх эрхийг шилжүүлэхтэй холбогдсон харилцааг хэлнэ. Өөрөөр хэлбэл Засгийн газар, орон нутгйн засаг дарга болон хуулийн этгээдүүд үнэт цас гаргаж, холбодох эрх бүхий байгуулауудад бүртгүүлж, хадгалуулдаг бол нөгөө талаас хөрөнгө оруулагчид эдгээр үнэт цаасыг нь ашиг олох зорилгоор худалдан авч эзэмшиж, худалдаж буй зах зээл юм.

 Үнэт цаас гэж юу вэ?

     Засгийн газар болон бусад эрх бүхий этгээдээс гаргасан өрийн бичиг \бонд\, компанийн бүх төрлийн хувьцаа, компанийн гаргасан, эсвэл гаргахаар санал болгож буй хувьцааг худалдах, худалдан авах эрхийн опцион, хөрөнгө оруулалтын сангийн хувьцаа, түүнчлэн Санхүүгийн зохицуулах хорооноос үнэт цаас гэж тодорхойлсон баримтыг хэлнэ.

 Хувьцаа гэж юу вэ?

      Хувьцаа нь компанид хөрөнгө оруулж, түүнийг үндэслэн хувь нийлүүлэгчдийн хуралд оролцож санал өгөх, ногдол ашиг авах, компанийг татан буулгасны дараа үлдсэн эд хөрөнгийг худалдан борлуулснаас олсон орлогоос хувь хүртэх болон хуулиар тогтоосон бусад эрхийг гэрчилсэн үнэт цаас юм. Хувьцаат компанийн хувьцааг хэн ч худалдан авч эзэмших боломжтой.

Бонд\ Өрийн бичиг гэж юу вэ?

     Өрийн бчиг нь тодорхой хугацааны дараа үндсэн төлбөр болон хүүг мөнгөн, эсвэл тодорхой эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийн хэлбэрээр эргүүлэн төлөх үүргийг гэрчилсэн үнэт цаас юм.

Брокер гэж юу вэ?

     Брокер нь танд зуучлан, худалдах болон худалдан авах захиалгыг биелүлдэг хүмүүс юм. Та арилжаанд оролцохдоо брокер дилерийн компани дээр очиж данс нээлгэх хрэгтэй. Дараа нь ямар үнэт цаас авах захиалгаа брокерт өгнө. Ингэснээр таны захиалгыг авсан брокер дилерүүд хөрөнгийн бирж дээр явагддаг арилжаанд оролцож захиалгыг тань биелүүлнэ. Танд анхааруулахап та үнэт цаас худалдан авахдаа дансандаа заавал мөнгөтэй байх шаардлагатай. Ингэснээр арилжаа явагдаж, тны данснаас мөнгө гарч, оронд нь худалдан авахыг хүссэн үнэт цаас таны дансанд орох болно. Хэрвээ зарах бол мөн л брокертоо захиалахад л хангалттай. Одоогийн байдлаар Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй 48 брокер дилерийн компани байна.

Ногдол ашиг авах эрхтэй

    Компанийн цэвэр ашгаас та ногдол ашиг авах эрхтэй бөгөөд хувь нийлүлэгчдийн хурлаар нэг хувьцаанд хэдий хэмжээний ногдол ашиг тараахыг шийддэг байна. Иймд та хувь нийлүүлэгчдийн хуралдаа сууж, компанийнхаа цаашдын төлөвлөгөөг хэлэлцэн удирдлагыг зөв сонгож ажиллуулах хэрэгтэй.

Дансаа хянах

   Та дансны мэдээлээ шалгах, захиалгаа биелэгдсэн эсэхийг тодруулахын тулд Компанийн үйлчилгээний цэгүүд дээр өөрийн биеэр ирж дансны хуулга болон бусад мэдээллийг үнэ төлбөргүй авах боломжтой.

Хувьцааг ҮЦТТТХТ тараана

     Тавантолгой компанийн хувьцааг иргэдэд тараах ажлыг үнэт цаасны төлбөр, тооцоо төвлөрсөн хадгаламжийн төв гүйцэтгэнэ. Одоогийн байдлаар тус төвд 500 мянга гаруй иргэд нэрийн дансаа нээлгэжээ.

Хувьцаагаа зарсан иргэд мөнгөө хаанаас авах вэ?

      Тухайн хувьцаа эзэмшигч нь өөрийн үйлчлүүлдэг брокер дилерийн компанидаа очиж, мөнгө хүссэн өргөдлөө бичиж өгнө. Тухайн баримтыг үндэслэн ҮЦТТТХТ төвлөрсөн хадгаламж дахь харилцагчийн данснаас түүний банкин дахь нэрийн данс руу мөнгийг нь шилжүүлдэг.

Данс нээлгэхдээ юу анхаарах вэ?

   Иргэд 10 хувиа эзэмшиж, данс нээлгэхийн тулд иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдсан байх шаардлагатай. 2011оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс өмнө төрсөн бүх иргэд хувьцаа хүртэнэ.

och.mn Х.ИНДРА

Санал болгох мэдээ

Татварын ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр Ч.Чимэдсүрэнг томилжээ

Татварын ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр Ч.Чимэдсүрэнг томилжээ.Тэрээр Сангийн яамны Хөгжлийн санхүүжилт, хөрөнгө оруулалтын газрын …