Мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн “Хүмүүн бичиг” сонины газраас жил бүр уламжлал болгон зохион явуулдаг “Монголын сайхан бичигтэн-2013” улсын уралдаан амжилттай зохиогдлоо. Тус уралдаан нь 17 дахь жилдээ зохиогдож байгаа юм. Энэ жилийн уралдаанд Баян-Өлгий, Сүхбаатар аймгаас бусад бүх аймаг, нийслэлийн 9 дүүргээс нийт 1000 шахам хүн оролцжээ.
Тэргүүн байранд:
- 4-10-р ангийн сурагчдын ангилалд Нийслэлийн 51-р сургуулийн 9-ийн “б” ангийн сурагч С.Билэгсайхан
- 11-р ангийн сурагчдын ангилалд Нийслэлийн “Монген” цогцолбор сургуулийн 11-р ангийн сурагч Ц.Анударь
- Оюутан сурагчид болон насанд хүрэгчдийн ангилалд МУИС-ийн МХСС-ийн эх бичиг судлалын 4-р ангийн оюутан Т.Түмэндэмбэрэл
- Мэргэжлийн багш нарын ангилалд Дархан-Уул аймгийн “Одон” цогцолбор сургуулийн монгол хэл, уран зохиолын багш Б.Бүжинлхам
- Уран бичлэгийн ангилалд Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 13-р хорооны иргэн, зураач- уран бичээч Ц.Бямбажав
- Уралдааны бичвэрийн бус ангилалд Дундговь аймгийн Сайнцагаан сумын ЕБ-ын гуравдугаар сургуулийн багш монгол хэл, уран зохиолын багш Д.Отгонсүрэн нар тус тус тэргүүн байр эзэллээ.
2000 оноос эхлэн Монгол Улсын Ерөнхий сайд нар шагналыг нь гардуулдаг уламжлал тогтсон байна.
Б.Хайдав
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл














