Улсын Их Хурлын гишүүн, Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга төслийн товч танилцуулгыг хийлээ.
Гурил үйлдвэрлэгчид стандартын шаардлага хангасан хүнсний улаанбуудайг 2014 оны 6 дугаар сарын 01-нийг хүртэлх хугацаанд импортоор оруулахад гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлснөөр дотоодын үйлдвэрлэлийн хэвийн үйл ажиллагааг хангах түүхий эдийн эрэлт, нийлүүлэлтийг нэмэгдүүлж, хүн амын хүнсний хангамж, хүртээмжийг тогтвортой байлгах, стратегийн улиралын нөөц бүрдүүлэх зорилгоор хуулийн төсөл боловсруулжээ.
Танилцууллагатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ч.Улаан, С.Бямбацогт, С.Баярцогт нар асуулт асууж, хариулт авч саналаа хэллээ.
Тухайлбал: Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт төслийг Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороогоор хэлэлцүүлэх, Улсын Их Хурлын гишүүн С.Баярцогт төслийг дагалдуулан тогтоолын төсөл батлуулах горимын санал гаргасан ч татвараас чөлөөлөх асуудал хэлэлцэж байгаа тул дэмжлэг авсангүй.
Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн.албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүдийн талаарх зарчмын зөрүүтэй санлын томъёлолоор санал хураалгахад санлыг дэмжиж, төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд хэлэлцүүлэхээр боллоо.
Дараа нь Төрийн аудитын байгууллагын бутцийн ерөнхий бүдүүвч, орон тооны дээд хязгаарыг батлах тухай байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцлээ.
Төслийг боловсруулсан тухай Монгол Улсын Ерөнхий аудидор А.Зангад танилцууллаа. Төрийн аудитын байгууллагын зохион байгуулалтын бүтцийг удирдлагын, хөгжлийн, хэрэгжүүлэх, дэмжих үйлчилгээний хэсгээс бүрдэж байхаар ерөнхий бүдүүвчийг боловсруулсан байна.
Тогтолцооны удирдлагын хэсэгт Ерөнхий аудитор, Аудит эрхэлсэн дэд дарга болон Ерөнхий нарийн бичгийн дарга гэсэн 3 институт хамаарах бөгөөд Ерөнхий аудиторын шууд харъялалд түүний албан хэрэгт дэмжлэг үзүүлэх хэсэг ажиллахаар, төрийн аудитын байгууллагын үндсэн чиг үүргийг хэрэгжүүлэх хэсэг нь төрөлжсөн болон орон нутгийн аудитын байгууллага байх бөгөөд аудитын үйл ажиллагааг мэргэжил, арга зүй, зохион байгуулалтаар хангаж дагнан гүйцэтгэхээр тусгажээ.
Байнгын хорооны тогтоолын төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Эрдэнэбат, С.Баярцогт, Ч.Улаан нар асуулт асууж, төрийн аудитын байгууллагын албан тушаалыг аудитын хуультай нийцүүлэн тогтоолыг баталлаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.