Б.Батзориг: Миний дүүг дөрвөн малайз залуу хөнөөж байхыг харсан гэрчүүд бий
Манай улсын 25 настай иргэн Н.Энхтуяа Малайзад бусдын гарт амиа алдаад байгаа. Талийгаачийн гэр бүлийнхэн болон Гадаад харилцааны яам, Консулын газар хамтарсан баг тус улсыг зориод ирсэн.
Малайз руу яваад ирснээс хойш уг хэрэг нам жим болоод байгаа. Тухайн хэрэг дээр манай улсын Консулын газар, Гадаад харилцааны яам хэрхэн ажиллаж байгаа нь тодорхойгүй байгаа. Талийгаач Б.Энхтуяа чухам юунаас болж амиа алдсан талаар Малайзад очоод ирсэн талийгаачийн ах Б.Батзоригтой ярилцлаа.
-Талийгаач Б.Энхтуяагийн амь насаа алдсан хэргийн газар очоод холбогдох хүмүүстэй уулзаад ирлээ. Тэнд үйл явдал хэрхэн өрнөв?
-Малайзад очоод онгоцны буудал дээр Интерполын хоёр хүн тосч аваад буудалд хүргэж өгсөн. Тэнд Монголын оюутны холбоо байгуулсан юм билээ. Тэр оюутны холбоог тэргүүлж байгаа залуу биднийг цагдаагийн газарт ойрхон нэг буудалд оруулж өгсөн. Тэгээд бид очсоныхоо маргааш нь уг хэрэг болсон Бахрен (Behrang) дүүрэгт очсон. Манайхаар бол нэг аймаг юм уу, сум ч юм уу их хол газар байсан.
Дүүгийн маань хэргийг тус дүүргийн Рүзи гээд цагдаа шалгаж байгаа юм билээ. Уг хэрэг болсон газар нь манайхаар бол “Барс” шиг жимс, ногоо, загас зардаг зах байсан. Тэр захын урд талд талийгаачийг дүүжилсэн байсан гэж бидэнд хэлсэн. Гэтэл тэнд наймаа хийдэг ард иргэд нь “Энэ газар биш, энэ газрын хойно гадилын модонд талийгаачийг амийг хороогоод энд 04:30 цагт авчирч өлгөсөн” гэж хэлсэн. Тэр байгууллагын жижүүр нь уг хэргийг харснаа ч мөн хэлсэн.
Малайзын цагдаагийнхан яг хэрэг болсон газар нь 165 см өндөртэй модноос өөрийгөө сулхан уяанаас уяад сөхөрч суугаад хоолойгоо боож амиа хорлосон гэж дүгнэснээ танилцуулсан. Талийгаачийн зүүн гарыг найман удаа, баруун гарыг гурван удаа хэрчсэн байсан. Хөлний ард талын булчинг үзүүртэй юмаар цохиж хөх няц болгосон байсан. Бие нь энэ тэндгүй хөх няц болсон байсан. Эрэгтэй хүн ч гараа тэгж зүсэхгүй. Гарыг тэгж олон зүсчихээд үзүүртэй юмаар мөн хатгасан байсан.
-Шүүх эмнэлэгт очиж талийгаачийн цогцсыг харсан гэсэн. Талийгаачийг ар гэрийнхнийх нь зөвшөөрөлгүй задлан шинжилгээнд оруулсан байсан гэсэн үү?
-Тэгээд маргааш нь шүүх эмнэлэг дээр очиж талийгаачийг таних үйл ажиллагаа хийсэн. Ээж бид хоёр Монголоос хамт явсан шинжээч эмчтэй цуг орсон. Шинжээч эмч ерөнхийдөө гаднаас нь хараад дүгнэсэн. Бид дотор ороод камераар бичлэг хийсэн байсан юм.
Тэрийгээ хураалгаад зогсохгүй, шинжээч эмчээ тэнд алдахаа шахсан. Гадаа үүдэн дээр цагдаа нар хүлээж байгаад камер аваад хийсэн бичлэг, зургийг устгасан. Түүнээс гадна биднээс зөвшөөрөл аваагүй байж талийгаачийн цогцсонд задланд хийсэн байсан. Задлангийн үеэр хийсэн камерын бичлэгийг үзье гэхэд чанарын шаардлага хангаагүй учраас устгасан гэж хэлсэн. Мөн бид шүүхийн шинжээчийн дүгнэлт байгаа биз дээ гэхэд 8000 доллар төлж ав гэсэн. Тэгээд Засгийн газарт чинь өгнө гэж хэлсэн.
-Талийгаачийн уг хэрэг дээр хэнийг сэжиглэж байна вэ. Найз залуу нь байсан гэх Тhаn Tian Sen энэ хэрэгт хамааралтай юу?
-Тэр Тhаn Tian Sen гэгч нь үнэн хэрэгтээ талийгаачийн найз залуу биш болж таарсан. Талийгаач амьд сэрүүн байхдаа “Намайг хаалганы цаана бүдүүн том биетэй хүн манаад утас өгч яриулж, хооллож байна, тэрийг хоорондоо Аксен гэж дуудаж байна” гэж ярьж байсан. Тэр нь биднийг Малайзад очиход цагдаа дээр ирж… дэлгэрэнгүйг ЭНД ДАРЖ үзнэ үү!