“Залуу хүн” цуврал лекц ирэх сард эхэлнэ

lektsМонголын Залуучуудын Холбооноос 6 дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулж байгаа “Залуу хүн” цуврал лекц ирэх 2-р сарын 7-оос “Залуусаа нэгдье” уриан дор эхлэхээр боллоо.

Залуучуудын мэдлэг боловсролыг дээшлүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, нийгэмд зөв байр сууриа олоход туслах, хэрэгтэй мэдээ мэдээллийг өгөх зорилготой энэхүү лекц нь долоо хоног бүрийн баасан гаригт зохион байгуулагддагаараа онцлог бөгөөд түүх, нийгэм, соёл, ёс заншил, дэлхий дахины зэрэг залуучуудын сонирхсон сэдвийн дор явагддаг юм.

Өнгөрсөн жил “Арабын хувьсгал” сэдвээр  Олон улсын харилцаа судлалын профессор, онц бөгөөд бүрэн эрхт элчин, дипломатич Д.Баярхүү, МҮОНТ-ийн “Гараг” продакшны захирал Г.Бадамсамбуу “Монгол угсаатны иргэншил” сэдвээр лекц тавьсан бол “Оюуны чадамж бүтээлч сэтгэлгээ” сэдвээр “Оюун ухааны академ”-ийн захирал Х.Хатанбаатар, “Сэтгэл зүйн фитнесс” сэдвээр Б.Ууганцэцэг сэтгэл судлаач “Сэтгэл судлалын үндэсний төв”-ийн гүйцэтгэх захирал, “Залуучуудын оролцоо нийгмийн хөгжил” сэдвээр Ц.Баатарбилэг JCI Монгол байгууллагын үндэсний ерөнхийлөгч, “Аваръя, оролцъё” сэдвээр МЗХ-ны Ерөнхийлөгч А.Мөнхбат, “Дэлхийн боловсролын чиг хандлага өнөө ба ирээдүй” сэдвээр Н.Учрал “Монголын Royal академи”-ийн ерөнхий захирал доктор зэрэг манай нийгмийн төлөөлөл болсон нэр алдартай хүмүүс лекц уншиж байсан бол энэ жил мөн адил нэр хүнд бүхий томоохон төлөөллүүд лекц унших бөгөөд залуучууд өөрсдөө сонсохыг хүссэн хүнийхээ лекцийг myf.mn сайт, МЗХ-ны  https://www.facebook.com/myfederation?ref=br_tf page хуудсаар орж саналаа өгөх боломжтой юм байна.

Санал болгох мэдээ

Борлуулалтын ур чадвар нэмэгдүүлэх сургалт энэ сарын 29-нд болно

Борлуулалтын ур чадвар нэмэгдүүлэх сургалтыг энэ сарын 29-ний өдөр зохион байгуулах гэж байна. Сургалт нь …