Хамгийн хүсэмжит гишүүн

логоӨчигдөр УИХ-ын Төс­­вийн байнгын хороо  ху­рал­даж Гаалийн албан тат­вараас чөлөөлөх тухай, Нэ­мэгдсэн өртгийн албан тат­вараас чөлөөлөх тухай хуу­лийн төслүүдийн  анх­ны хэлэлцүүлгийг хийв. Эдгээр хуулийн төслийн товч танилцуулгыг Х.Бат­тулга сайд хийсэн нь УИХ-ын гишүүд бай­тугай, сэтгүүлчдэд ч ихээхэн сонир­холтой бай­сан юм. Учир нь Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулгыг Засгийн газ­рын  хуралдаанаас бу­сад үед олж харна гэдэг одоохондоо “Өдрийн од” олж харахтай адилхан ша­хуу ховор, чухал зүйл бол­чихоод байгаа.

Тэгэхээр сэтгүүлчид байтугай УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүдээс эхлээд, нэг на­мын С.Баярцогт гишүүн хүртэл багагүй гайхаж, баярлаж байгаа нь андаш­гүй харагдсан. УИХ-ын гишүүн Засгийн газрын сайдын албыг давхар хашна гэдэг барагдахгүй их ажилтайгаас гадна байн­гын хорооны хуралд хааяа нэг морилж ирвэл тун ч хүсэмжит хүнээр тодорд­гийн бодит жишээг Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга ийнхүү яруу тодоор харуулаад авав.

Санал болгох мэдээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито нар албан ёсны уулзалт хийлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, гэргий Лувсандоржийн Болорцэцэг болон Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан …