Монгол Үндэсний Ардчилсан Намын Удирдах Зөвлөлөөс санал болгосны дагуу тус намын Ерөнхий нарийн бичгийн даргаар Үйлдвэр, хөдөө аж ахуйн дэд сайд Б.Цогтгэрэлийг томилох шийдвэр гарчээ. Юутай ч 2016 онд Б.Цогтгэрэл хэмээх УИХ-ын гишүүнтэй болчихлоо. Намын генсект горилж байсан олон нөхдийн урдуур дайрчихсан догь эр. Намын жагсаалтын хоёрт бичигдэх эрэмбэтэй энэ суудалд очих хүсэлтэй хүн олон байдгийг бид мэднэ. Тиймээс нам дотроо нэлээд өрсөлдөөн өрнүүлж байж энэ суудалд ирсэн гэдгийг эх сурвалж хэлсэн. Түүний хувьд боловсрон байдал, эзэмшсэн мэргэжил энэ тэрээс харахад хэний ч дор орохгүй юм билээ. Тухайлбал, тэрээр 1984 – 1989 онд ЗХУ – ын Эрхүү хотын Политехникийн дээд сургуулийг инженер эдийн засагч мэргэжлээр, 1989 – 1990 онд Москва хотын Удирдлагын дээд курс, 1997 онд МУИС – ийн Хууль зүйн дээд сургууль, 1997 онд Английн Лондон хотод Бизнесийн удирдлагын сургууль, 1998 онд АНУ – ын Нью – Мехикогийн Их сургууль болон Германы Франкфурт хотод банк санхүүгийн чиглэлээр суралцсан Эдийн засгийн ухааны магистр, хууль зүйн ухааны докторант. Нийгэм, эдийн засгийн судалгааны олон бүтээл бичсэн, Монгол Улсад хөрөнгийн зах зээл, үнэт цаасны зах зээлийг хөгжүүлэхэд манлайлж оролцсон гэж үздэг. Ямартай ч квот ёсоор Үйлдвэр хөдөө аж ахуйн дэд сайдын албанд томилгдсон Б.Цогтгэрэл МҮАН-ын генсек болсон нь 2016 онд УИХ-ын гишүүн болчихлоо л гэсэн үг.
Санал болгох мэдээ
Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ
“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …