Н.Удвалд төрийн тэргүүнээр ажиллах туршлага байна уу

udval aa ner devshigch Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН-аас Н.Удвалын нэрийг дэвшүүлсэн нь түүхэндээ эмэгтэй хүн төрийн тэргүүний төлөө өрсөлдсөн явдал болсон юм. Эмэгтэй нэр дэвшигчтэй гэдгээрээ энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулийн нэг онцлог. Эмэгтэйчүүд улс төрд сүүлийн жилүүдэд хүчтэй орж ирж, иргэдийн зүгээс ч ихээхэн итгэл хүлээлгэх болсоныг харгалцан намаас нь түүний нэрийг дэвшүүлсэн гэж ойлгогдож байгаа юм. Гэвч түүнийг Ерөнхийлөгчөөр ажиллах хүн тун их туршлагатай байх ёстой, оронд нь намын дэд дарга, УИХ-ын гишүүн, шадар сайд Д.Тэрбишдагвыг өрсөлдсөн бол илүү санал авах боломжтой гэсэн шүүмжлэл ч гараад байгаа юм. Н.Удвал ажлын ямар туршлагатай, хэн бэ. Төрийн тэргүүний суудлын төлөөх өрсөлдөөнд энэ эмэгтэй яагаад өрсөлдөх болов гээд сонирхол татах ажээ. Учир нь тэрээр МАХН-ын ЕНБД-ын алба хашихаасаа өмнө олонд төдийлөн танигдаагүй нэгэн билээ. Өрсөлдөгч Ц.Элбэгдорж, Б.Бат-Эрдэнэ хоёрыг бол Монголд танихгүй хүн үгүй.

Н.Удвал нь хүүхдийн их эмч мэргэжилтэй. 1978 онд АУИС-ийг төгсөөд Архангай аймгийн нэгдсэн эмнэлэгт эмч, 1985 оноос Эх нялхсын эрдэм шинжилгээний төвд эрдэм шинжилгээний ажилтан, захирал, төслийн удирдагч, 1999 оноос Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын яаманд Төрийн захиргаа, удирдлагын газрын даргаар ажиллаж байжээ. 2000-2004 онд Эрүүл мэндийн дэд сайдаар дэвшин ажилласан нэгэн юм. 2005-2010 онуудад төрийн бус байгууллагын тэргүүн, МАХН-ын Ёс зүйн хорооны дарга, МАХН-ын УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны зөвлөх зэрэг ажил хийж байжээ. Түүнээс хойш МАХН-ыг 2011 онд байгуулагдахад намын ЕНБД, 2012 онд Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдах үеэс Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайдаар ажиллаж буй юм. Түүний намтар товчхондоо ийм. Улс төрийн өндөр албан тушаал хашиж буй оргил нь энэ үе. Эрүүл мэндийн сайдын албан тушаал.

Монгол Улсын төрийн тэргүүнээр сонгогдохоор өрсөлдөж буй хүн жил хүрэхгүй хугацаанд яамны сайдаар ажиллаж байсан гэхээр хэр их туршлагатай гэж хэлж болох бэ. Монгол Улсын их хуралд ч сууж, хууль батлалцах ажилд оролцож байгаагүй гэдгээс л харахад энэ хадагтайд Төрийн тэргүүнээр ажиллах туршлага байна гэж хэлэхэд хэцүү болов уу. Аварга Б.Бат-Эрдэнэтэй харьцуулахад л хол зөрүүтэй. Тэрээр УИХ-д гурвантаа сонгогдсон гэдэг утгаараа хууль батлалцаж үзээгүй Н.Удвал хадагтайн дэргэд “туршлагай” гэж хэлж болох. За, Ц.Элбэгдорж нэр дэвшигчтэй бол жиших ч юм биш.

Монголын төрийг тэргүүлж явсан П.Очирбат, Н.Багабанди, Н.Энхбаяр нартай харьцуулахад нэн бэрх. Дэргэд нь үнэхээр туршлагтай “ланжгарууд”. Манай төрийн тэргүүнээр ажиллаж байсан эрхмүүд бүгд л УИХ-д хэдэнтэй сонгогдон ажиллаж байсан, улс төр хийгээд төрд өндөр хариуцлагатай алба хашиж байсан нэр нөлөө бүхий эрхэмүүд байжээ. Ардчилсан хувьсгалаас хойших ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид нь бүгд УИХ-д гишүүнээр сонгогдон ажиллаж байсан, хууль батлалцах ажилд гар бие оролцож байсан байх юм. Парламентын танхимд сууж үзээгүй нэр дэвшигч гэдгээрээ Н.Удвал мөн л анхны өрсөлдөгч ажээ.

Ийм нэгэн хадагтай Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж байна. Төрийн тэргүүнээр ажиллахад түүнд ажилласан туршлага дутах болов уу. УИХ-д гурвантаа сонгогдсон Б.Бат-Эрдэнийг ч сонгогчид голж байна шүү дээ.

Т.Түвшин

Ugluu.mn

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …