Өршөөлийн хуулийг батлахыг УИХ-аас ард түмэн хүсэж байна
Ардчиллын амин сүнс бол “Хүний Эрх”, одоогийн байдлаар монгол улсад 7000-8000 хүн хорих ангид ял эдлэж байна. Цагдаа, прокурор, шүүхийн байгууллага дээр шийдвэрлэгдэх гэж байгаа гэмт хэрэгтний тоо 3000-4000, хүн амын дийлэнх хувь нь нэн ядуу учир нийгэмд булаалт, дээрэм, хулгайн гэмт хэргүүд зонхилж байдаг.
Нэг жилд 19000-22000 хүн гэмт хэрэгт холбогддог ба тэдний 3000-4000 хүн хорих ялаар, 4000-4500 хүн тэнсэн харгалзах болон баривчлагдах ялаар, 9000-10000 хүн торгууль болон шийдвэрээр шийдвэрлэгддэг гэж үзэхэд 2 сая хүнтэй монгол улсын хувьд 100 жилийн дараа нийт хүн ам нь бүгд хоригдоно гэсэн статистик тоо баримт гарч байдаг.
“Монгол улс-Шоронжсон улс” болж байна. Энэ бол үндэстний эмгэнэл юм. 8000 хоригдолын цаана ах дүү, эцэг эх, хань ижил, үр хүүхэд, хамаатан садан гээд нэг хүний цаана 10 хүн хүлээж байгаа гэж дунджаар бодоход, 80000 хүний хүлээлт болсон энэ хуулийг батлах цаг нь болсон юм шиг санагдаж байна. Н.Энхбаяр Монголын ард түмнээс юугаараа ялгаатай юм бэ? Яасан үнэтэй хүн бэ?… дээрх тоо баримтаас харахад танил талтай хүмүүс нь өршөөгддөг, танил талгүй хэд нь өршөөгддөггүй, нөгөө хатуу хуулийн хүн бүрт эрх тэгш үйлчилдэг нь хаана байгаад байнаа? …
Иргэн Д.Батдорж