Л.Болд сайд эх орноо Гиннесийн номд бичүүлнэ

Парламентын ги­шүүд Гадаад харил­цааны сайд Л.Болдыг Монгол Улсаа Гин­несийн амжилтын но­монд бүртгүүлэх нь хэмээн хошигнох бол­жээ.

Тэрбээр сайдын аж­лаа авснаас хойш нэлээд олон улстай дипломат харилцаа тогтоогоод байгаа юм. Тиймээс өчигдөр болсон ху­ралдааны үеэр гишүүд түүнийг “Хамгийн олон улстай дипломат харилцаа тогтоосон орон болох гээ юу” хэмээн гоочлоод амжив.

Харин эрхэм сайдын хувьд тэрхүү номд бичүүлэхдээ бус Монгол Улсын гадаад бодлого, дэлхий нийт дэх нэр хүндийн   асуудал хэмээн товч бөгөөд эрсхэн хариулаад амжсан. Хэдий гоочлуулж, чичлүүлсэн ч мань сайд олонхын бүлгийн дэмжлэгээр өчигдөр дахиад есөн улстай дипломат харилцаа тогтоох дэмжлэг авч чадлаа. лого

Санал болгох мэдээ

Улсын Их Хурлын дарга Н.Учрал, ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга В.В.Володин нар албан ёсны хэлэлцээ хийлээ

Монгол Улсын Их Хурлын дарга Ням-Осорын Учралын Оросын Холбооны Улсад хийж буй албан ёсны айлчлал …