Амралтын инээд /шинэ онигоонууд/

05өөөөөХалдварт өвчин тархсан үеэр вакцин тарьж буй эмчийн үүдэн дэхь зар: “Цаг хэмнэх үүднээс шууд бөгсөөрөө орж ирнэ үү”

***

Дэлгүүрт:
-Энд тaмхи татахгүй шүү
-Зарж байгаа юм бол татахад яагаад болохгүй гэж?
-Та аптект бэлгэвч авчихаад тэндээ хэрэглэдэг үү бас айн?

***

Аав охин хоёр ярьж байна гэнэ
Аав: Миний охин маргааш шалгалттай биз дээ
Охин: Тийм ээ ааваа
Аав : Тийм бол шалгалтаа сайн өгөөрэй муу өгвөл намайг чи ааваа гэж бодсоны хэрэггүй шүү
Охин: За ааваа
Шалгалтаа өгөөд охин нь ирэхэд
Аав : Миний охин шалгалтаа ямар өгсөн?
Охин : Та чинь хэн бил ээ?

***

Программист эр гудамжаар явж байгаад хөөрхөн охидтой тааралдаж, танилцах хүсэл төржээ.
-Охидоо пиводох уу?
-Үгүй
-Тэгвэл вино?
-Үгүй
-Архи?
-Үгүй
Мань хүн дотроо ингэж бодов. “Сонин л юм даа. Стандарт драйверууд таарсангүй”.

***

-Эрхэм луйварчид аа, авилгачид аа, эрхэм залхуучууд, ажил таслагчид аа… Эхнэр нь:
-Цаад зурагтаар чинь юу гараад байна аа, гудамжны жагсаалыг нэвтрүүлж байгаа юм уу? Нөхөр нь:
-Үгүй ээ, их хурлын дарга л гишүүддээ хандаж чуулган дээр үг хэлж байна…

***

Анагаахын тэнхим дэх спиртэнд хадгалсан залуу хүний цогцосыг нэг нөхөр баахан харж байснаа толгой сэгсрэн шогширч:
-Гоё юмаа, мөнхийн залуу бас мөнхийн архитай

***

-Шалгалт ямар байна?
-Яг л Гандан дээр байгаа юм шиг байна.
-Юу гэсэн үг юм?
-Оюутнууд залбирах нь залбираад л, маани унших нь уншаад л, элс шороо цацаад л харин хариулж байгаа оюутныг сонссон багш нар нь : “Ээ бурхан гончигсүм минь” гээд л…

***

Хармааны хулгайч автобусанд орж нэгэн эрийн хармааг тэмтрэв Нөгөө залуу эр түүнийг заамдан авч:Чи муу гуйлгачин яагаад хармаа уудлаад байгаа юм бэ? -Гуйлгачин гэнэ ээ хэн нь гуйлгачин бол оо. Чиний бүх хармаанд чин сохор зоос ч байхгүй шүү дээ

***

Нэгэн настайвтар эр дэлгүүрт орж ирснээ худалдагчид:
-тэр том улаан бөгснөөс чинь авъя гэв. Гэтэл:
-За бөгс байхдаа яадим зүрх гээч гэхэд нь нөгөө эр:
-Би насаараа зүрхний хагалгаа хийсэн эмч хүн. Зүрх ямар байдгийг мэднэ. Хуцалгүй тэр бөгсөө аваад өг гэх нь тэр…

***

Ugluu-logo17

 

Санал болгох мэдээ

Мөнгөн шөнийн инээмсэглэл -2017 /хошин видео/

Ugluu.mn