Монгол улсын иргэн Истанбулын онгоцны буудалд 3 сар амьдарч байна

Манай улсын иргэн Түвдэнбаатарын Батгэрэл гэгч эр өнгөрсөн 11-р сараас хойш Истанбулын Ататюркийн нэрэмжит онгоцны буудалд амьдарч байгаа гэнэ. Тэрээр өнгөрсөн 11 дүгээр сард гэртээ харих тийз авсан ч онгоцноосоо хоцорсноор нисэх буудалд гацсан байна. Мөн гар утсаа гээж, ямар ч мөнгөгүй болсон тул өнөөг хүртэл гурван сарын турш онгоцны буудалд хоноглож, түргэн хоолоор гэдсээ дүүргэж байгаа ажээ.
Одоогоор Т.Батгэрэл онгоцны буудалд үйлчлүүлэхээр ирсэн хүмүүсийн хөргийг зурж идэх хоолны мөнгөө олон хоног төөрүүлж байгаа бөгөөд түүний эл байдлыг ажигласан Туркын сонин, телевизүүд түүнээс ярилцлага авч “Монгол буцахад” нь туслах аян өрнүүлээд байгаа гэнэ.

Санал болгох мэдээ

Фото:Гавьяат тамирчин П.Орхон, ОУХМ Н.Лхамгармаа нар хуримаа хийжээ

Монгол Улсын гавьяат тамирчин, дэлхийн аварга П.Орхон, чөлөөт бөхийн ОУХМ Н.Лхамгармаа нар өчигдөр /2019.09.25/ билэгт …