Мартамхай гишүүн

 логоУИХ-ын ги­шүүн О.Баасанхүү, Х.Тэмүүжин  нар  өргөн мэ­дүүл­сэн ний­тийн ал­­баны тухай хуульд өөрч­­лөлт оруу­лах төс­лөө татан авч бай­гааг УИХ-ын дарга З.Энхболд хэлс­нээр чуул­ганы хуралдаан эхлэв. Харин үүнийг сонссон УИХ-ын гишүүн Ц.Нямдорж “Өдөр бүр нэг хуулийн төсөл татаж байна.

Ингэж татах байсан юм бол юу гэж санаачилсан юм. Яамдаас са­нал, Засгийн газраас зөвшөөрөл авч байж УИХ дээр хуулийн төсөл оруулж ирж байгаа. Хууль санаачлах эрхтэй 77 субьект  санаачлаад, хэлэлцүүлдэг дэглэмд шилжмээр байна. Үүнийг  цаашдаа   ги­шүүд анхаармаар байна шүү” гээд ундуу­цаж суусан юм.Гэтэл удалгүй УИХ-ын гишүүн Д.Бурмаа­гийн санаачилсан хуулийн төс­лийг хэлэлцэх эсэхийг шийдэх ажил өрнө­сөн юм.

Энэ үеэр хэдхэн хормын өмнө “Битгий хуулиа татаад бай” гээд бухимдаж суусан Ц.Нямдорж гишүүн “Асуудлыг хял­­барчлаад байх юм бол Засгийн газрын ги­шүүдийг санал хураачихаад тогтоол гаргахаа больчихъё гэж болно. Төрийн на­рийн асуудал байгаа учир Р.Бурмаа ги­шүүн хуулиа татаад авчихбал ямар вэ” хэмээн эвлэгхэн хэлээд авна лээ. Эрхэм гишүүн ингэж хоёр өөр зүйл ярих болсон учир нь юу юм бол доо. Арай олон жил төр, түмний төлөө зүтгэсээр байгаад хэлсэн ярьснаа мартдаг болж байгаа юм биш биз.

Санал болгох мэдээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дараагийн мега төслүүдийн хэрэгжилтэд анхаарч ажиллахыг үүрэг болголоо

Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2024 оны арванхоёрдугаар сарын 30-нд болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. …