Дэлхийн авиа компаниуд Бангкок руу нисэхээс татгалзаж байна

лого Дэлхийн нислэгийн томоохон компаниуд сүүлийн үед Бангкок руу хийх нислэгээ цуцалж байна. Нэгдүгээр сарын 13-нд Таи­ландын сөрөг хүчнийхэн нийслэл хотдоо эсэргүүцлийн томоохон арга хэмжээ зохион байгуулахаар болсонтой холбогдуулан 30 гаруй компани нислэгээ хойшлуулжээ.

Энэ талаар Таиландын Тээврийн яамнаас мэдээллээ. Тухайлбал “Сингапурын агаарын тээвэр”, “Хонконгийн агаарын тээвэр”, “Катей паси­фик” компаниуд Бангкок руу хийх нис­лэгээ цу­цалсан аж. Хэдийгээр сөрөг хүч­нийхэн Таиландын нийслэлд орших нисэх онгоцны буудлуудын үйл ажиллагаанд саад болохгүй гэж амласан боловч дээрх компаниуд ийм шийдвэрт хүрчээ.

Тус улсын Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч Ийнглак Чинават өмнө нь гадаадын жуулчдыг бүхий л талаар дэмжинэ гэж мэдэгдэж байсан. Үүний тулд аялагчид сөрөг хүчнийхний зохион байгуулсан саадыг хэрхэн тойрч, нисэх онгоцны буудал руу хүрч болох тухай лавлагааны утас ажиллуулахаар төлөвлөжээ.

Үүнээс гадна Суварнабхуми нисэх онгоцны буудалд мэдээллийн тусгай төв ажиллуулж, зорчигчдыг Бангкок дахь нөхцөл байдлын талаар бүрэн мэдээллээр хангах юм байна. Таиландын Аялал жуулчлалын зөвлөлийн мэдээлснээр өнөөдөр эхлэх сөрөг хүчний эсэргүүцлийн улмаас тус улс 18 тэрбум бат буюу 545 сая ам.долларын алдагдал хүлээх төлөвтэй байна.

Шинжээчдийн тооцоолсноор Бангкокт ирэх жуулчдын тоо энэ хугацаанд 400 мянгаар буурах гэнэ. Өнөөдөр буюу нэгдүгээр сарын 13-нд сөрөг хүчнийхэн Бангкок хотын 20 гол замын хөдөлгөөнийг хааж, зөвхөн түргэн тусламж, нийтийн тээврийг нэвтрүүлэхээр төлөвлөжээ. Үүнээс гадна жагсагчид Засгийн газрын байрны цахилгаан, усыг хаахаар болсон аж. “Бангкокийг хаая” нэртэй энэхүү үйл ажиллагаа 20 орчим өдөр үргэлжлэх төлөвтэй байна.

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …