Байнгын хороодын хуралдаантай

байнгын хорооӨнөөдөр төрийн ордонд дараах байнгын хороод хуралдана. Үүнд:

– УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “А” танхимд болно. Энэ удаагийн хуралдаанаар Малын индексжүүлсэн даатгалын тухай болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэхээс гадна Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны 2013 оны жилийн төсөв, үндсэн чиглэл, үйл ажиллагааны хөтөлбөр, бодлогын баримт бичиг /Монгол мал үндэсний хөтөлбөр/-ийн хэрэгжилтийн талаарх тайланг сонсоно.

– Хууль зүйн болон Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооноос хамтран зохион байгуулах “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчлэл ба хохирогч, хамгаалал” сэдэвт зөвлөлдөх уулзалт “Б” танхимд 13:00 цагт,

– Газрын тосны тухай /шинэчилсэн найруулга/, Газрын тосны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай, Газрын тосны тухай хуулийг хүчингүй болгох тухай болон зарим хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 13.00 цагаас “В” танхимд,

– Газрын тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын  хэсгийн хуралдаан 14.00 цагаас “Г” танхимд тус тус хуралдана.

index

Санал болгох мэдээ

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга П.Анужин ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захирал Др.Сайа Мау Пиукалаг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга П.Анужин өчигдөр (2024.04.29) Дэлхийн Эрүүл Мэндийн …