Бүгд найрамдах Нигер улсын ерөнхийлөгч саяхан “Ижил хүйстнүүдийн тухай” хуульд гарын үсэг зуран баталгаажуулжээ.
Эл хуулийн дагуу хэрэв ижил хүйстэн гэдэг нь баригдах л юм бол 10-14 жил хоригдох юм байна. Тодруулбал, ижил хүйстнүүд хоорондоо гэрлэхийг хүсвэл 14 жил хорих ялаар шийтгүүлэх аж. Харин ижил хүстнүүдийн клуб байгуулж, түүндээ хүмүүс элсүүлэхийг завдах болон элсэх, нууц үйл ажиллагаа явуулах, ижил хүйстнүүдийг сурталчилах зэрэг үйлдэл хийх юм бол 10 хүртэл жилээр хорих гэнэ.
Өдгөө дэлхий нийтээр хүний эрхийг тэр дундаа бэлгийн цөөнхүүдийн эрхийг хүндэтгэн үзэх болсон энэ үед Нигер улсад мөрдөгдөх болсон эл хууль нь хүний эрхийг ноцтой зөрчиж буй, бүдүүлэг үйлдэл гэж олон улсын хүний эрхийн тэмцэгчид үзэж байна.
Харин Нигерийн зарим эрх баригчид ядуу буурай, бэлгийн замын өвчлөл ихтэй энэ улсад дээрхи хууль мөрдөгдөх нь зөв гэжээ.