1.Төсвийн болон Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хамтарсан хуралдаан 09.00 цагаас “А” танхимд:
Хэлэлцэх асуудал:
- Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн болон “Газар тариалангийн үйлдвэрлэлийн тогтвортой хөгжлийг хангах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслүүд /Хүнсний улирлын нөөц бүрдүүлэхэд шаардагдах 100.0 мянга хүртэл тонн улаан буудайг импортлох, эцсийн хэлэлцүүлэг/.
2.Төсвийн байнгын хорооны хуралдаан “А” танхимд үргэлжилнэ:
Хэлэлцэх асуудал:
- Монгол Улсын төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд /санал, дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлнэ, анхны хэлэлцүүлэг/;
- “Хөгжлийн бодлого төлөвлөлтийг боловсронгуй болгох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /анхны хэлэлцүүлэг; санал дүгнэлтээ, Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлнэ/;
- “Төрийн аудитын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хэрэгжүүлэх арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл.
3.Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “А” танхимд:
Хэлэлцэх асуудал:
- Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуульд нэмэлт өөрчилөлт оруулах тухай хуулийн төслүүд /анхны хэлэлцүүлэг/;
- Монгол судлалыг хөгжүүлэх талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /эцсийн хэлэлцүүлэг/;
- “Хөгжлийн бодлого төлөвлөлтийг боловсронгуй болгох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /анхны хэлэлцүүлэг, санал дүгнэлтээ Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлнэ/;
- Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатараас Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягт хандаж тавьсан “Иргэдийн цалин, тэтгэврийг хэдэн хувиар нэмэгдүүлэх, Монгол Улсын 2014 оны төсөвт тусгахдаа өнөөгийн инфляцийн түвшинтэй харьцуулсан ямар тооцоо судалгаа хийгдсэн болон эмч, багш нарын цалинг олон улсын түвшинд хүргэх талаар Засгийн газраас ямар бодлого боловсруулж, төлөвлөж байгаа талаарх” асуултын хариу сонсох.
4.Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Б” танхимд:
Хэлэлцэх асуудал:
- “Үндэсний статистикийн хорооны зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
- “Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /эцсийн хэлэлцүүлэг үргэлжилнэ/;
- Хүнд, хөнгөн аж үйлдвэрийн талаар Үйлдвэр хөдөө аж ахуйн сайдын мэдээлэл;
- “Хөгжлийн бодлого төлөвлөлтийг боловсронгуй болгох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /анхны хэлэлцүүлэг; санал, дүгнэлтээ Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлнэ/.