Чуулганаар хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийнэ

чуулганУИХ-ын намрын чуулганы ээлжит нэгдсэн хуралдаан өнөөдөр 09:00 цагаас эхэлнэ. Хуралдаанаар дараах хуулиудын эцсийн хэлэлцүүлгийг хийнэ. Үүнд:

– Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай,

– Орлогыг нь тухай бүр тодорхойлох боломжгүй ажил, үйлчилгээ хувиараа эрхлэгч иргэний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай,

– Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай,

– Цагдаагийн албаны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай, Цагдаагийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай,

– Дотоодын цэргийн тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай,

– Төрийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай,

– Зэвсэгт хүчний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль

Харин  Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн  “Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийх юм.

index

Санал болгох мэдээ

Улсын Их Хурлын дарга Н.Учрал, ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга В.В.Володин нар албан ёсны хэлэлцээ хийлээ

Монгол Улсын Их Хурлын дарга Ням-Осорын Учралын Оросын Холбооны Улсад хийж буй албан ёсны айлчлал …