“Азийн загварийн 7 хоног- 2014” Монголд зохиогдоно

1596318_436195346506866_746299244_o83663008201401161036Монголын хувцас загварын болоод худалдааны ертөнцийг Азид төдийгүй дэлхийд сурталчлан таниулах “АЗИЙН ЗАГВАРЫН 7 ХОНОГ-2014” ирэх 8-р сарын 28-31-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдахаар товоо зарлалаа. Өнгөрсөн жил “АЗИЙН ЗАГВАРЫН 7 ХОНОГ-2013”нь Япон улсад амжилттай зохион байгуулагдсан бөгөөд дэлхийн 40 гаруй орны дизайнер моделиуд оролцсон томоохон арга хэмжээ болжээ.

   Манай улсад зохион байгуулагдах уг арга хэмжээнд Азийн 30 гаруй орон, Латин америк, Дубай, Гүрж, Австрали гэх мэт 20 гаруй орон, нийт 50 гаруй орны 200 гаруй дизайнерууд болон Япон, Африк зэрэг орнуудын миссүүд хүрэлцэн ирж оролцохоор мэдэгдээд байгаа аж. Түүнчлэн “АЗИЙН ЗАГВАРЫН 7 ХОНОГ-2014” зохион байгуулагдах хугацаанд тухайн орнуудын худалдаачдын үзэсгэлэн худалдаа манай улсад зохион байгуулагдах ажээ.

  “АЗИЙН ЗАГВАРЫН 7 ХОНОГ”-т манай улсаас 50 модель, 5 дизайнер, 5 үсчин гоо засалч оролцох эрхтэй бөгөөд тус моделиуд болон дизайнер, үсчин гоо засалчдын сонгон шалгаруулалт ирэх 8-р сарын 1-нээс өмнө хийгдэх аж. Ийнхүү манай улсад зохиогдох дэлхийн загвар болон худалдааны ертөнцийн томоохон наадмын талаархи мэдээллийг хэвлэл мэдээллийнхэнд болоод монголын ард түмэнд хүргэх албан ёсны хэвлэлийн хурал маргааш 12:00 цагаас “BLUE SKY TOWER”-т болно.

   Хэвлэлийн хуралд “АЗИЙН ЗАГВАРЫН 7 ХОНОГ”-ийг санаачлагч “GROUP FASHION WEEKS”-ийн ерөнхийлөгч Arwin Sharma,  “IMEX CORPORATION LLC”-ийн гадаад харилцаа хариуцсан захирал Г.Шүрэрдэнэ, “MGL MEDIA GROUP”-ийн захиарал Э.Батхүү, “ANDRA MODEL MANAGEMENT”-ийн захирал мисс Х.Бадамгэрэл нар болон наадмыг дэмжин оролцож буй Соёл Спорт Аялал Жуулчлалын Яам, Аялал Жуулчлалын Үндэсний Төв, Сити Дээд Сургууль, Урлах Эрдмийн Загварын Товчоо, BSB Better Lifestyle-ийн төлөөлөгчид оролцоно.

  Сонирхуулахад: Өнгөрсөн жил Япон улсад зохиогдсон “АЗИЙН ЗАГВАРЫН 7 ХОНОГ-2013”-ийн телевизийн шоу нэвтрүүлгийг дэлхийн 110 гаруй орны 80 сая үзэгчид үзэж сонирхсон томоохон арга хэмжээ болсон ажээ.

САНААЧЛАГЧ:
-GROUP FASHION WEEKS

ЕРӨНХИЙ ЗОХИОН БАЙГУУЛАГЧ:
– IMEX CORPORATION LLC

ХАМТРАН ЗОХИОН БАЙГУУЛАГЧ:
-МОНГОЛЫН ЗАГВАР ӨМСӨГЧ, ДИЗАЙНЕРУУДЫН ТӨГӨЛДӨР ХОЛБОО
-ANDRA MODEL MANAGEMENT

МЭДЭЭЛЛИЙН АЛБАН ЁСНЫ ТҮНШ:
-MGL MEDIA GROUP
-МОНГОЛЫН №1 ХӨТӨЧ САЙТ WWW.DORGIO.MN

ДЭМЖИГЧ БАЙГУУЛЛАГА:
-СОЁЛ СПОРТ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЯАМ
-АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ҮНДЭСНИЙ ТӨВ
-СИТИ ДЭЭД СУРГУУЛЬ
-УРЛАХ ЭРДМИЙН ЗАГВАРЫН ТОВЧОО
-BSB BETTER LIFESTYLE

Санал болгох мэдээ

Уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр хүн” үзэсгэлэн дэлгэгдлээ

“Мөнгөн мод 2023” наадмын  шилдэг дүрслэх урлагийн бүтээлийн шагнал хүртсэн уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр …