“HSBC” банк Монголоос гадна 40 орчим гадаадын дипломат төлөөлөгчийн газар дансыг хаажээ

imagesЗарим мэдээллийн хэрэгслээр 2014 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр гарсан “Лондон дахь Монголын ЭСЯ-ны дансыг хаажээ” гарчигтай мэдээллийн дагуу Лондон дахь манай ЭСЯ-наас дараах тайлбарыг гаргажээ.

Лондон дахь ЭСЯ-ны данс нь HSBC банкинд байршиж байсан бөгөөд 2013 оны 6 дугаар сард HSBC банк нь тус банкинд данстай дэлхий даяар байршуулсан бүх дипломат төлөөлөгчийн газрын дансыг хаах шийдвэрийг гаргасан юм. HSBC банкны энэхүү шийдвэр нь Монгол Улсын эсрэг  чиглэгдээгүй бөгөөд эл шийдвэрийн дагуу зөвхөн Лондон хотод л гэхэд 40 орчим гадаадын дипломат төлөөлөгчийн газар дансаа хаасан болно.

Тус ЭСЯ нь өөрийн дансыг 2013 оны 9 дүгээр сараас өөр банкинд шилжүүлэн нээсэн бөгөөд эдүгээ үйл ажиллагаа хэвийн явуулж байна.

Ugluu-logo17

Санал болгох мэдээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Турк Улсад төрийн айлчлал хийнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Турк Улсын Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоаны урилгаар 2025 …