1990 оны Монгол орон

Гэрэл зургийг: Георгий Пинхасов

 

 

 

Георгий Пинхасов бол Москвад төрсөн Францын гэрэл зурагчин. Хүүхэд наснаасаа гэрэл зураг сонирхсон тэрээр 17 насандаа Москвагийн Кино Урлагийн Дээд Сургуульд элсэн оржээ. Сургуулиа дүүргэн, хоёр жил цэргийн алба хаасны дараа Мосфильмд ажиллаж эхэлсэн ч багын мөрөөдлөө биелүүлэн гэрэл зурагчин болохоор шийдсэн гэдэг. Удалгүй Зөвлөлтийн суут кино найруулагч Андрей Тарковскийн анхааралд өртөж түүний Сталкер кинонд ажиллаж байсан удаатай.

 

Пинхасов 1978 оноос чөлөөт уран бүтээлч болж, олон орноор аялан гэрэл зураг авах боломжтой болсон бөгөөд тэрээр 1990 оны Ардчилсан хувьсгалын дараахан Монгол оронд ирэн эдгээр гэрэл зургуудыг авсан нь ийнхүү түүх болон үлджээ. Бидний ярьж заншсанаар Дэнжийн мянгын зах, Танктай хөшөө, Ялалтын талбай гээд саяхан мэт санагдах дурсамж, түүхийг эдгээр зургууд өгүүлж байна. Георгий Пинхасов хожим Парист амьдран Францын иргэн болсон юм.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

эх сурвалж:http://nationalgeographic.mn

 

Санал болгох мэдээ

Монгол, солонгосчууд хамтдаа “Хөх толботон” аялал жуулчлалын шинэ маршрут нээх санаачилгыг Ерөнхий сайд дэвшүүллээ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-д хийж буй ажлын айлчлалынхаа үеэр Сөүл хотноо 2024 оны …