Хуурай арьс өвлийн улиралд хамгийн их “хохирол амсдаг”

 images  Хуурай арьс өвлийн улиралд салхи ихтэй үед хамгийн их цочирдог “хохирол амсдаг”. Тийм учраас гадагш гарахдаа нүүрээ сайн хамгаалсан тос, энгэсэгүүдийг хэрэглэж орой унтахдаа заавал тэжээлийн, тослог ихтэй тос түрхээд унтаж байх шаардлагатай.

Гоо сайхны массаж хийлгэж байх нь арьс, арьсан доорх тосны эд эс, булчингуудад сайнаар нөлөөлж нүүрний арьсны цусны эргэлтийг түргэсгэж цусан хангамж болон бодисын солилцооны хурдыг сайжруулж мөн тосны болон хөлсний булчирхайн үйл ажиллагааг жигдрүүлж нүүрний үхэжсэн арьсны эд, эсүүдийг унагаж зайлуулахад сайн нөлөөтэй юм.

Гоо сайхны массажыг зөвхөн нүүрний арьсаа арчлахад ашиглаад зогсохгүй батга, нөсөө зэргийг арилгах зорилгоор эмчилгээнд өргөн ашигладаг. Ямар массажыг ямар давтамжтайгаар хэдий хугацаанд хийхийг эмч, мэргэжилтнээс зөвлөгөө авч мэргэжлийн хүнээр хийлгэх хэрэгтэй. Энэ бүхнийг буруу төлөвлөж буруу хийвэл нүүрний арьсыг сунгаж, булчинг нь сулруулах сөрөг үр дагавартай.

Ugluu-logo17

Санал болгох мэдээ

Нялх үрчлээгээ арилгахад чинь туслах нандин аргууд

Хэдэн наснаас хойш үрчлээ үүсэхийг хэвийн гэж тооцох вэ? 30 насны босго давсны дараа ихэнхи …