1. Усанд орохоор бэлтгэсэн онгоц дүүрэн усандаа нэг шил шар айраг хий. Ингээд л биеэ амрааж хэсэг хугацаанд хэвтэхэд таны арьс гайхалтай сайн чийгшлийг авах болно.
2. Ямар ч мебель болон модон эдлэлийг зүгээр л шар айргаар чийглэсэн цэвэр алчуураар арч. Шинэ мэт л гялалзах болно.
3. Зөөлөн, шүүслэг, амтлаг шарсан мах идэхийг хүсвэл “сармис, гоньд”-ийг жижиглэн хэрчиж дээрээс нь бага зэргийн шар айраг хийн хольно. Ингээд хольц дотроо махаа хийж 15 минут хэртээ дар. Ингээд шарж идэхэд салахын аргагүй бах болно.
4. Хүлэмжинд дэх ургамал болоод цэцэгийг тань хортон шавьж идээд амар заяаг чинь үзүүлэхгүй байна уу? Тэгвэл ямарваа нэгэн химийн хор цацалгүйгээр зүгээр л ургамлуудынхаа ойр хавьд аяга эсвэл тавганд пиво хийгээд тавьчих. Шавьжнууд цэцэг навчийг биш пивонд дурлан үхэцгээх болно.