Америкчууд Солонгос иргэдийг түргэн хоолны газраас хөөжээ

140118fhghfhfhfhfhfhfhfhfӨнгөрсөн 1 сарын 2-ны өдөр АНУ-ын Нью Иорк хотын төвд байх нэгэн  Mc Donald’s түргэн хоолны газар , тус газар хооллон кофе ууж хоорондоо юм ярьж байсан 6 Солонгос өндөр настанг, дэндүү  олон цагаар ширээ эзлэн суулаа хэмээн цагдаа дуудан хөөн гаргасан явдал болжээ.

Эдгээр  6 Солонгос өндөр настан нь Америк улсад цагаачлан очсон Солонгос үндэстнүүд бөгөөд тэд хөөгдөж гарсан даруй хэвлэл мэдээллийнхэнд хандаж энэ тухай дэлгэрэнгүй мэдээллэж байсан бол  хүний эрхийг хамгаалах олон байгууллагын тусламжтайгаар   Mc Donald’s түргэн хоолны газраар 1 сарын  турш үйлчлүүлэхгүй байх уриалгыг өнөөдөр  олон нийтэд гаргалаа.

Америкт ажиллаж , амьдардаг  гадаадын иргэдийг арьс өнгөөр нь ялгаварлан гадуурхсан дэндүү бүдүүлэг явдлын нэг жишээ нь дэлхий дахинаа хамгийн олон салбартай Mc Donald’s түргэн хоолны газраас биднийг хөөж гаргасан  явдал бөгөөд  ирэх 2 сарын 01-ээс 2 сарын 28-ныг дуустал  Mc Donald’s-аар үйлчлүүлэхгүй байхыг  бид та бүхнээс  хүсч байна гэж дээрх 6 өндөр настан мэдэгджээ.

Америкт өрнөж буй дээрх явдал Солонгос улсад ч мөн давхар өрнөх магадлалтай байгаа ба бүтээгдэхүүнээс татгалзах хөдөлгөөнийг ихээхэн идэвхтэй өрнүүлдэг тус улсын иргэд ,  өнөөдрөөс эхлэн Mc Donald’s-аар үйлчлүүлэхгүй байхыг дэмжиж байгаагаа мэдэгдэж байгаа юм байна.

index

Санал болгох мэдээ

УИХ гишүүн Ц.Туваан: Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулахад эрх зүйн зохицуулалтаас гадна замын стандарт, хурдны хязгаарлалтын шинэчлэл болон хариуцлагын шударга тогтолцоог цогцоор нь шийдвэрлэх шаардлагатайг онцоллоо.

Тухайлбал, орчин үеийн автомашинуудын хүчин чадалд нийцүүлэн хурдны хязгаарыг нэмэх, хурдны замуудыг барих зэрэг шийдлийн …