Өмнөд Солонгосын худалдааны төлөөлөгч Ливид хулгайлагджээ

20140120koreanЛиви дахь Солонгосын Худалдаа хөрөнгө оруулалтыг дэмжих газрын тэргүүн Хан Сеок Воог Ливи улсын нийслэл Триполи хотод хулгайлсан талаар албаны эх сурвалжууд мэдээлж байна.

Нэр нь үл мэдэгдэх буутай иргэн төлөөлөгчийг ажлаасаа гэрлүүгээ машинтайгаа явж байхад нь зогсоож түүнийг аваад баруун зүгт явсан хэмээн гэрчүүд батлаад байгаа юм. Түүний хэн болох, ямар зорилготой нь одоогоор тодорхойгүй байгаа бөгөөд хэрэгтнийг эрж хайх ажлыг нэн даруй эхлүүлсэн байна.

Ливи улсад Өмнөд Солонгосын 551 иргэн байдаг бөгөөд энэ явдлаас үүдэн Өмнөд Солонгосын Гадаад харилцааны сайд  Ливи улс руу зорчих гэж байгаа хүмүүсийг хулгайлагдахаас болгоомжлохыг анхааруулсан юм. Одоогоос 2 жилийн өмнө мөн л өмнөдийн инженерийг хулгайлсан хэрэг гарч байсан билээ. Албаныхан өндөр албан тушаалтныг хулгайлж байгаа энэ хэргийг барьцааны сэдэлтэй гэмт хэрэг хэмээн таамаглаж холбогдох мөрдөн шалгалтыг эхлүүлжээ.

Г.Энххишиг

index

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …