Бээжингийн захиргаа иргэдийнхээ сэтгэлийг “хиймэл цэлмэг тэнгэр, нараар” аргацааж эхэлжээ

Beijing-Fake-Sun-537x358Хятад улсын нийслэл Бээжин хотын тэнгэрт утааны өтгөн үүл үүссэн ба ард иргэд нар нь нар харалгүй хэдэн долоо хоног болж байгаа билээ.

Тиймээс засаг захиргаанаас иргэдийнхээ сэтгэлийг дээрдүүлэх үүднээс Бээжин хотын бүхий л хэсгээр том дэлгэцэн дээр цэлмэг тэнгэр, нарны дүрсийг гаргаж байгаа аж. Ард иргэд сайхан цаг уур болон цэлмэг тэнгэрийг үгүйлж байгаа бөгөөд энэ дэлгэцний өмнө очиж цэлмэг тэнгэрийг хардаг болсон байна. Урьд өмнө нь энэ дэлгэцээр жуулчидад зориулсан видео бичлэгүүд цацдаг байжээ.

Одоогийн байдлаар тус улсын эрх баригчид байгаль орчны нөхцөл байдал хэзээ сайжрах талаар ямар нэгэн урьдчилсан мэдэгдэл хийгээгүй байна. Мөн настай болон бага насны хүүхдүүдийг аль болох гадагш гарахгүй байхийг сануулж байгаа юм байна.

Г.Энххишиг

index

Санал болгох мэдээ

УИХ гишүүн Ц.Туваан: Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулахад эрх зүйн зохицуулалтаас гадна замын стандарт, хурдны хязгаарлалтын шинэчлэл болон хариуцлагын шударга тогтолцоог цогцоор нь шийдвэрлэх шаардлагатайг онцоллоо.

Тухайлбал, орчин үеийн автомашинуудын хүчин чадалд нийцүүлэн хурдны хязгаарыг нэмэх, хурдны замуудыг барих зэрэг шийдлийн …