Сvvлийн vед хvмvvс чулуугаар гангарах болсон. Гэхдээ хиймлийг бус байгалийн чулуу танд эерэг нєлєєг vзvvлж чадна. Байгалийн чулуу танд хэрхэн нєлєєлєх вэ. Чулуу нь хэдэн сая жилийн туршид байгаль дээр бvрэлдэн тогтохдоо олон эрдэс бодис шингээж авдаг байна. Эдгээр эрдэс бодис таны бие, эрхтэн, энергид нєлєєлдєг гэсэн vг юм. Тиймээс бид энэ удаад ямар чулуу танд эерэг нєлєє vзvvлж чадахыг хэлье.
I сард тєрєгсєд:
Анар, Цэнхэр мана. Энэ чулуунууд таныг цус алдалтаас сэргийлж, єєдрєг vзэлтэй байлгаж, хар муу санаа, урвалтаас хамгаална.
II сард тєрєгсєд: Нил эрдэнэ. Хэт согтохоос хамгаалж, адтай дурлал авчирна. Сэтгэл санааг тань ч тайван байлгаж чадна.
III сард тєрєгсєд:
Усан биндэрьяа. Усны аюулаас эзнээ хамгаална. Залуу гэр бvлд нэн ээлтэй.
IY сард тєрєгсєд:
Очир алмаз. Хорон санаа, хар хэл ам, муу хvнээс хамгаална. Аз жаргал даллагч тань болно.
V сард тєрєгсєд:
Маргад. Эрvvл энх, урт нас бэлгэддэг. Бэрх vед ч сэтгэлд тань итгэл найдвар тєрvvлэх чадалтай.
YI сард тєрєгсєд:
Хувилгаан чулуу, саранчулуу. Халдварт євчнєєс сэргийлнэ, цус цэвэршvvлнэ, муу зvvднээс хамгаална, цєсний vйл ажиллагааг сайжруулна.
VII сард тєрєгсєд:
Бадмаараг. Хатан зоригийн бэлгэдэл. Хуурамч найз нєхєд, хараалаас хамгаална.
YIII сард тєрєгсєд:
Хризолит – Мана. Оюун ухаан хєгжvvлнэ. Холын аяныг ивээнэ. Эд юмсыг тань аюул, хулгай, дээрмээс хамгаална.
IX сард тєрєгсєд:
Индранил, биндэръяа. Бясалгалын чулуу гэдэг. Ой ухаан батжуулна. Бас арьсны євчинг анагаах увидастай.
X сард тєрєгсєд:
Гэрэлтчимэд, галтмар. Итгэл найдварын чулуу. Солонгын долоон єнгє гаргана. Зvрхний євчин анагаан, мэдрэлийн системийг хамгаалж тайвшруулна.
XI сард тєрєгсєд:
Молор, муурын нvд, барын нvд. Баяр
баясгалангийн чулуу. Гун улаан нь нас уртасгаж, мэдрэлийн систем болон элгийг хамгаална.
XII сард тєрєгсєд:
Циркон. Оюу оюун ухаан, ой тогтоолт сайжруулна. Аян замд явахдаа зvvвэл нэн ээлтэй.