Төсвийн болон төрийн, төрийн өмчийн оролцоотой байгууллагуудын нягтлан бодох бүртгэл, санхүүгийн байдлын ил тод ”Шилэн данс”-ны тогтолцоог нэвтрүүлэх, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар батлагдсан “Шууд ардчилал, иргэдийн ороцоогоор дамжуулан төвлөрлийг сааруулах үндсэний дунд болон урт хугацааны бодлогын баримт бичиг”-т уг хуулийн төслийг боловсруулах зорилтыг дэвшүүлж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Том төрөөс Ухаалаг төр лүү” санаачилгыг хэрэгжүүлэх тухай Монгол Улсын аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжид үндэслэн хуулийн төслийг боловсруулжээ.
Энэхүү хуулийн төслөөр төрийн байгууллагуудын төсвийн орлого, зарлага, мөнгөн гүйлгээ, тайлагналын үйл ажиллагаа болон өр, зээл, батлан даалт, өмч хөрөнгийн зарцуулалттай холбоотой мэдээллийг олон нийтэд нээлттэй, ил тод, иргэдэд ойлгомжтой, шуурхай мэдээлэх байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаа, түүнд хяналт тавих, хариуцлага хүлээлгэхтэй холбоотой харилцааг зохицуулах юм байна хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.