МАН цалин нэмэх асуудлаар МҮЭХ-той хамтран ажиллана

cd2e71b8953334fbig Иргэдийн нийтлэг эрх ашгийн үүднээс цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх санал, санаачилга гаргаж, МАН-ын бүлгээс УИХ-д таван хуулийн төслийг өргөн бариад байгаа билээ.

Тэгвэл цалин, тэтгэмжигй нэмэгдүүлэх эл асуудал дээр УИХ-ын дахь МАН-ын бүлэг Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбоо /МҮЭХ/ хамтран ажиллахаар болж, санамж бичигт гарын үсэг зуржээ.

Хоёр тал үндсэн гурван чиглэлээр хамтран ажиллах бөгөөд үүнд

– бага орлоготой иргэдийн цалин, тэтгэвэр, тэтгэмжийг 30-аас доошгүй хувиар нэмэгдүүлэх,

– цалин тэтгэвэр, тэтгэмжийг үнийн өсөлт, инфляцийн түвшинтэй уялдуулан Засгийн газар тухай бүр нэмэгдүүлж байх зохицуулалт,

– хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хороог УИХ-ын түвшинд байгуулах замаар Засгийн газарт тавих хяналт хариуцлагыг нэмэгдүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх юм.

МӨн МҮЭХ нь МАН-ын бүлгээс өргөн барьсан “Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль, Нийгмийн халамжийн тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль, Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төсөл, түүний үзэл баримтлалыг дэмжиж, дор Засгийн газар болох холбогдох байгууллагуудтай хамтран ажиллахаар болжээ.

index

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …