Ерөнхийлөгч Олборлох үйлдвэрлэлийн асуудлаарх хуралдаанд оролцов

Дэлхийн Эдийн засгийн чуулга уулзалтын эхний өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Японы Ерөнхий сайд Шинзо Абэтэй уулзаж хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа, тэр дундаа эдийн засгийн хамтын ажиллагааны талаар ярилцав. Мөн  НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн захирал хатагтай Хелин Кларктай уулзсан юм.

Дараа нь Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Гвиней Улсын Ерөнхийлөгч Алфа Кондегийн хамт “Олборлох үйлдвэрлэлийн ирээдүй” (The future of Extractives) сэдэвт хуралдаанд оролцлоо.

Монгол Улс нь Хариуцлагатай уул уурхайн асуудлаар санаачилга гарган Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын салбарт хуралдааныг эх орондоо зохион байгуулж байсан туршлагатай.

Санал болгох мэдээ

ТБХ 67 асуудал хэлэлцэж, нийслэлийн төсвийн талаарх ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулсан байна

Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд Төсвийн байнгын хороо эрхлэх асуудлынхаа хүрээнд …