Сүүлийн хэдэн өдрийн хугацаанд Хятадад 23 хүн шувууны томуугийн H7N9 вирусын халдвар авсан талаархи судалгааг гаргажээ.
Хятадын Цагаан сарын өмнө олон хүн хамаатан садантайгаа уулзахаар явж байгаа нь уг авчний өвчлөлтийн тоог ихэсгэлээ хэмээн мэргэжилтнүүд дүгнэж байна. Вирусын халдвар хөдөөд тархаж эхэлсэн нь эрх баригчдын санааг зовоож эхлээд байна. Өнгөрсөн долоо хоногт гэхэд л Хятадад 24 хүн энэ өвчний вирусээр өвчилсөн юм. 2013 оноос хойш Хятадад уг өвчнөөр 52 хүн нас барсан ба өөр 199 хүн халдвар авчээ.
Шувууны томуугийн H5N1 вирусын хүнээс хүнд халдах тохиолдол хязгаарлагдмал байгааг Дэлхийн Эрүүл мэндийн байгууллага онцолсон юм. Мөн шанхай хотод энэ өвчнөөс үүдэн 31 настай эмч амиа алджээ. Түүнийг нас барсны дараа нарийн шинжилгээ хийж шувууны томуугаар өвдсөн байсныг тогтоосон юм. Сүүлийн 4 өдрийн дотор гэхэд л энэ өвчнөөр өвчлөгсдийн тоо 16аар нэмэгдсэн байна. Шанхай хотод он гарснаас хойш 3 дахь нас баралт бүртгэгдээд байгаа нь энэ юм.
Г.Энххишиг