Хятадын аж үйлдвэрлэлийн салбарын индекс буурсан байна

imagesЭнэ сард Хятадын аж үйлдвэрлэлийн салбарын индекс таамаглаж байснаас ихээр буурч, сүүлийн зургаан сарын хамгийн доод түвшиндээ хүрсэн байна. Тодруулбал, “HSBC”-ийн Хятадын үйлдвэрлэлийн салбарын худалдан авагч менежерийн урьдчилсан индекс 49.6 нэгж болжээ. Гэхдээ зах зээл дэх хүлээлт үүнээс өндөр буюу 50.3 байсан юм. Өнгөрсөн 12 дугаар сард Хятадын үйлдвэрлэлийн өсөлт саарсан гэх мэдээлэл гарснаас хойших тус улсын эдийн засагтай холбоотой анхны үзүүлэлтүүд ийнхүү гарч эхлээд байна. Хэдийгээр Хятадын дотоодын нийт бүтээгдэхүүн 2013 оны гуравдугаар улиралд 7.8 хувиар өссөн ч дараагийн улиралд өсөлт нь буурч 7.7 хувьд хүрсэн гэж тус улсын Үндэсний статистикийн товчооноос мэдээллээд байгаа. Түүнчлэн 420 гаруй үйлдвэрлэгчдийн 90 хувийг нь хамруулсан судалгааны дүнд түшиглэн гаргасан энэ удаагийн үзүүлэлт тийм ч сайн мэдээ байсангүй. Учир нь тус индекс 50 нэгжээс доош дүнтэй гарвал тухайн салбарт уналт давамгайлж байгааг харуулдаг юм. HSBC банкнаас албан ёсны дүнг энэ сарын 30-нд гаргахаар болсон байна.

index

Санал болгох мэдээ

Финланд болон Эстонид их хэмжээний цас орж, байгалийн гамшигт үзэгдэл тохиолджээ

Финланд болон Эстонид дөрөвдүгээр сарын 23-нд сүүлийн 100 жил ороогүй их хэмжээний цас орж, байгалийн …