С.Одонтуяа гишүүний онигоо дуусахгүй нь

gлогоУИХ-ын цөөхөн эмэгтэй гишүүний нэг С.Одонтуяа сүүлийн үед жинхэнэ онигооны баатар болж байна гэнэ. Ихэмсэг хийгээд донж­лог гишүүн энэ хэвээрээ гүйгээд бай­вал онигооны баатар бо­лоод л байх янзтай. Учир нь жиргээч ги­шүүнийг өчигдөр твит­терийн нэгэн “анд” нь ёстой нүүр хийх газаргүй болгож орхив.

Саваагүй жиргээч С.Одонтуяа гишүүн рүү “Эрээн цавын” гэх то­дот­­голтой Д.Нямсүрэн най­рагчийн зургийг ил­гээж, “Энэ хүнийг таних уу, таны сонгуулийн штабт ажил­лаж байсан гэсэн. Уулзах хэрэг байгаа юм аа” хэмээсэн байв.

Гэнэхэн гишүүн маань туслахаараа дамжуулан бүртгүүлэхийг санал бол­гож, өөрийгөө урхинд оруулж орхидог юм байна.

Түүний энэхүү үйлд­лийг нэгэн жиргээч өлгөж аваад бурхны оронд заларсан их найрагчийг таниагүйд нь багагүй “баалаад” авна лээ.

Түүгээр ч зогсохгүй С.Одонтуяа гишүүн сая­хан байнгын хорооны ху­ралдааны үеэр ямар асуудлыг дэмжих эсэхээ ч анзаарах сөхөөгүй гараа өргөж суугаа харагдсан.

Үнэн хэрэгтээ бол “Ашигт малтмалын ту­хай хуульд нэмэлт өөрч­лөлт оруулах тухай” хуу­лийн төслийн анхны хэлэл­цүүлгийн үеэр эрх баригчдад намын нөхдийнх нь “гар” маш хэрэгтэй байснаас С.Одонтуяа ги­шүүн бараг л “хүчээр” сууж, хий дэмий л гараа өргөсөн болж, тун ч хайхрамжгүй байгаа нь ажиглагдсан юм.

Энэ бүхнээс эргэцүүлбэл эрхэм гишүүн С.Одонтуяа жаахан анхаарал, бол­гоомжтой байхгүй бол шооч хүмүүсийн амны зугаа болоод байх шинжтэй.

Санал болгох мэдээ

Могой жил Монгол Улсын гадаад харилцаанд шинэ сэргэлтийг, дотооддоо шинэ боломжийг нээсэн жил болж өнгөрлөө

Дэлхийн геополитикийн хуваагдал гүнзгийрч, их гүрнүүдийн сөргөлдөөн, эдийн засгийн тодорхойгүй байдал давамгайлсан эгзэгтэй цаг үед …