Хаяа нийлсэн хязгаарын сонин хачин
Баргын малчин өрхийн аж байдлын тухай өгүүлэхүй
“Номин ногоон нутагтай, мал сүрэг нь тарга хүчтэй, хотыхонтой нэгэн адил амьдарч байгаа малчид машинаараа малжиллын талбайгаараа нэг давхиулан, зочин шиг ажлаа шалгана……”
Энэ бол цаг үеийн хөгжилт нийгмийн давшилт болон төр, засгийн бодлогын туяалалд хил хязгаар орны цөөхөн тоот үндэстний хошуу болох БНХАУ-ын Шинэ Барга баруун хошууны малчдын өөрсийнх нь хурц сэргэлэн сэтгэц, шаргуу хатуужилтай хөдөлмөр хөлсөөрөө сольж авчирсан амьдрал юм. Иймэрхүү жаргалтай амьдралыг гагцхүү Америк, Европ зэрэг өндөр хөгжсөн улс орны л малчид эдэлдэггийг сонсож байсан билээ.
Шинэ Барга баруун хошуу бол хуучиндаа бүх хотдоо нэлээд хойгуур орж байсан маш хоцронгуй газар орон байсан. Орчмын хэдэн жилд чулуун тос, өнгөт төмөрлөгийн уурхайнууд нээгдэж, боомтын аж ахуй, ХАА-г дагалдан тус хошууны аж ахуй үтэр түргэн хөгжиж, хэдхэн жилийн дотор мянга хэдэн зуун мянгаас давахгүй эдийн засгийн орлоготой байсан хоцронгуй хошуугаасаа нэг жилийн эдийн засгийн орлого 14 доншуур юанийг \140.000.000 юань\ давсан БНХАУ-ын зуун хүчирхэг хошууны нэг болж хөгжсөн байна.
Баян чинээлэг болон хөгжсөн Шинэ Барга баруун хошууны төр, захиргаанаас аж ахуйн хөгжилтийн үр ашгийг ард олондоо нэн олон эдлүүлэхийн төлөө малжих орны бодитой байдалдаа түшиглэн, газар орны онцлогт зохицуулан, бүх хошууныхаа малчдаа гурван хэсэг хувааж, гуравны нэг хувийн малчдыг нутагт нь мал малжлуулж, гуравны нэг хувийн малчдаа хот оруулж суурьшуулж, үлдсэн гуравны нэгийг нь жижиг аж ахуйлалыг эрхлүүлж, гуравны нэг хувийн настайчууд, хүүхдүүдийг тосгонд суурьшуулан амьдруулж, тосгоны иргэдтэй адилхан нийгмийн даатгал, насжиллын даатгал, ажил олголт, орон сууц, эмчилгээний баталгаа хүртээх “Гурван гуравны нэг”-ийн ажлын сэтгэцийг дурьдан гаргасан байна.
Үүнд Шинэ Барга баруун хошууны Хэрлэн сумын малчин Зууннаст бол нэлээд эрт хот оруулж суурьшуулсан малчдын нэг болно. Тэр түрүүндээ сая шахам юаний хөрөнгө оруулж, хошууны төв Алтан-Эмээл тосгонд суух орон сууц болон дэлгүүрийн байр худалдан авч, ерийн үедээ малжлалын талбайдаа нэг айлыг хоньчноор хөлслөж, төл тосох яаруу үедээ хөлслөн ажлуулах хүмүүсийнхээ тоог нэмэж, хөслөж байгаа ажилчдынхаа ерийн амьдралд дутагдаж байх эдлэл хэрэгсэл, будаа гурил, өвс бордоо зэргээр хангаж өгдөг ажээ.
“Одоо ч зам тээвэр, чимээ холбоо ч амархан болсон цаг, малын бэлчээрээсээ хол хот тосгондоо сууж байгаа боловч яг л дэргэд нь байгаа юм шиг л утас шөрмөсөөр юмуу, машинаараа нэг их цаг орохгүй яваад л оччихдог болохоор санаа амар болсон” гэж ярихыг нь сонсоод манай төрь засгаас малчдаа хотжуулах бодлогод сэтгэл нь ханамжтай байх нь тун илэрхий мэдэгдэнэ. Тэр хэлсэн нь: “Одоо манай Шинэ Барга баруун хошууны малчин иргэд ч хотод суух орон сууц авахад хүртэл төрийн албан хаагчидтай адилханаар орон сууцын зээллэг авч болдог болсон. Одоо манай малчид төрийн албан хаагч нарын хүртэж байгаа улсын харгалзлалыг адилхан хүртэх болсон, би ерөөсөө малчид бас төрийн албан хаагчтай адилхан амьдрана гэж бодож ч олоогүй явлаа” гэлээ.
Ойлгосноор Шинэ Барга баруун хошууны малчдын суурьшин суух орон сууцын зээллэгийг 2008 онд бүх өөртөө засах орны хэвчээнд хамгийн анх туршин явуулж, одоо 707 малчин өрх нийт 571.58 түмэн юаний нийтийн хуримтлуулгын мөнгө тушааж, үүнд 158 малчин өрх 3015.90 түмэн юаний орон сууцын нийтийн хуримтлуулгын мөнгийн зээллэг авч, малчин Зууннасттай адилханаар хотод байр орон сууц худалдан авч, хотынхонтой адилхан амьдралыг эдэлж байна. чаддаг. Тэгвэл харьцангуйгаар ядуу малчдын байдал ямар байдаг бол? Гэвэл тус хошуу 2005 онд амьдрал ядуу малчдыг “Хотод орон сууцтай болгож, төвлөрүүлэн ядуугаас ангижруулах” ажлын арга хэлбэрийг дурьдан гаргаж, хошууны эдийн засгаас 488 түмэн юаний хөрөнгө оруулан, хошууны төв Алтан-Эмээлд 1.2 түмэн кв.м талбайтай “Ядуучуудыг тэтгэх монгол хороолол”-ыг байгуулж, 50 өрх хөдөөгийн ядуу малчид болон таван баталгаат өрхийн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг нүүлгэн авчирч, өрх болгонд 1 монгол гэр, үнэ төлбөргүйгээр ус цахилгаан, кабел оруулж, ном сэтгүүл хүртэл захиалж өгсөн юм.
Энэ суурин дээр 2008 оноос “Монгол тосгон”-оо “ Байгаллиг амь ахуйт аймаг угсаа” үзэмжит жуулчиллын бааз болгон байгуулж мөнгөнийхөө орлогыг нэмэгдүүлэв. Энэ жил хошууны төр захиргаанаас тэдгээр 50 өрх айлын орон сууцын нөхцлийг сайжруулахын төлөө, “Нүүдэлчин малчдын нутагшин суурьших бодлого”-ыг эхлэн хэрэгжүүлж, нутагшин суух орон сууцыг 204 өрх айлд тохируулан бүтээн байгуулж дуусгаж, “Монгол тосгон”-ны ядуу олон түмний орон сууцны асуудлыг бүтэмжтэй шийдвэрлэж, өрх болгоныг 63 квадрат метрийн хэмжээтэй орон сууцад суулгав.
Шинэ Барга баруун хошуунд малчдын орлогыг нэмэгдүүлэх зорилгоор хоршоожиллын замыг зоригтой эрэлхийлж, аж үйлсийн өсөлтийг довойлгон, хувийн аж ахуйн мал аж ахуйн шинэ шувтлалтыг биелүүлэв. Хамгаалах ба бүтээн байгуулах хүч чадлаа нэмэгдүүлэн, амь ахуйн боловсныг үтэр түргэн хөгжүүлж, дээр жил нийт 70 түмэн му нутаг бэлчээрийг амаржуулж, 100 түмэн му нутаг бэлчээрт тойрог хуваан сэлүүн малжиж, 35 түмэн му өвс нөхөн тарьж, 15 түмэн му цөлжсөн нутгийг нөхөн ерөнхийлөн засав. Нутаг бэлчээрийн аж ахуйн шагнан нөхвөрлөх бодлогыг 3245 түмэн муд хэрэгжүүлэн, тус бодлогоос шагналын мөнгийг 1.51 доншуур юань олж, мал сүргийг үүлдэр сайжруулах нөхвөр, ядууг тэтгэх байгалийн гамшгийг эсэргүүцэх зэрэг үйлдвэрлэл эзэгнэлтийн чанартай нөхвөр мөнгийг 3800 гаруй түмэн юань тарааж, тус тусдаа зөвлөх төрлийн бэл мөнгийг 2391 түмэн юань олов.
Махны чиглэлээр хонь үржүүлэх суурин газрын бүтээн байгуулалтаа түлхүү ахиулж, төвийн 2594 түмэн юаний төрлийн бэл мөнгийг бүтэмжтэй хэрэглэн, 3 баримжаажсан үйлдвэрлэлийн суурин газар байгуулав. Мал аж ахуйн нэмэгдэл өртгийг 4.2 доншуур юань биелүүлж, 23 хувиар нэмэгдэв. Малын ашиг шимийг боловсруулах үйлс 1.53 доншуур юаний үйлдэхүүний өртгийг биелүүлж, шилдэг үхэр хонины махны гаралтыг 4013 тоннд хүргэж, Барга Баруун хошуунаас бэлтгэсэн хонины махыг БНХАУ-ын Бээжин, Хэбэй зэрэг том хотуудад борлуулж байна.
Малчдын үр хүүхдүүдэд ажил олгох арга замыг тасралтгүй өргөтгөж, одоохондоо шинээр 964 хүн ажил олов. Хөдөөгийн хамгийн ядуу амьдралтай айлын мөнгөний орлогыг баримжаагаар 205 юань болгон дээшлүүлэв…
Үргэлжлэл бий…
БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөлөнбуйр аймгийн Шинэ Барга баруун хошуунаас С.Цэнгэл бичив.