АН-ын бүлэг “давхар дээл”-ийн асуудлаар 5 хоногийн завсарлага авлаа

ан-ынханУИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийх үеэр УИХ дахь АН-ын бүлэг тав хоногийн завсарлага авлаа.

Завсарлага авсан шалтгаан нь тус хуулийн төсөлд тусгагдаад буй “давхар дээл”-ийн асуудлыг яг хэзээнээс эхлэн мөрдөх дээр нэгдсэн нэг байр суурьтай болох ёстой гэж тайлбарлав. Учир нь АН-ын зүгээс энэ хуулийг сонгуулийн дараагаас мөрдөх ёстой гэж байгаа бол МАН-ын гишүүд хуулийг батлагдсан өдрөөс мөрдөх хэрэгтэй гэж буй.

Харин Ерөнхийлөгч хуулийг оруулж ирэхдээ 2016 оны долдугаар сарын 1-нээс мөрдөнө гэж зааж өгсөн юм.

Санал болгох мэдээ

Г.Занданшатар: Мал аж ахуйд тулгамдаж буй асуудлыг хоршиж, нэгдэх арга замаар л шийдвэрлэж чадна

“Шинэ хоршоо” хөдөлгөөн арга хэмжээнд хот, хөдөөгийн 3100 гаруй малчид, хоршоологчид хөдөө аж ахуйн салбарт …