Сирийн асуудлаарх “Женев-2” энхийн хуралдааны яриа хэлэлцээрийн хоёр дахь өдөр Сирийн засгийн газар болон сөрөг хүчин мөн хүрэлцэн ирсэн төлөөлөгчид тус улсын зэвсэгт хүчний бүслэлтэд байгаа Хомс хотоос эмэгтэйчүүд, хүүхдийг гаргах шаардлагатай хэмээн шийдвэр гаргажээ.
Хомс хотод сүүлийн 18 сарын хугацаанд нийт 500 гаруй гэр бүлүүд бүслэлтэнд байгаа юм. НҮБ-ын Сирийн асуудал эрхэлсэн тусгай элч Лахдар Брахими тус хэлэлцээрийн дүнд, Улаан загалмайн нийгэмлэг болооп, НҮБ-ын хүмүүнлэгийн ажилтнууд Хомс хотод өнөөдөр нэвтрэх төлөвлөгөөг гаргасан юм. Түүнчлэн хуралдаанаар хотод бүслэгдэж сэтгэл зүй болооп бие махбодиороо хохирсон олон мянган иргэдэд хүмүүнлэгийн тусламжийг нэн даруй түгээх ажлыг эхлүүлэхээр болсон байна. Талууд түүнээс гадна харилцан иргэд солилцох тохиролцолд хүрсэн билээ. Сирийн сөрөг хүчин өчигдөр зэвсэгт хүчний хорионд байгаа хүмүүсийн нэрсийг засгийн газарт өгөхийг зөвшөөрсөн юм. Албан баримтаар сөрөг хүчин нийт 47,000 тэмцэгчдийнхээ нэрийг өгсөн гэх мэдээлэл байна. НҮБ-ын мэдээлж байгаагаар 3 дахь жилдээ үргэлжилж байгаа Сирийн иргэний дайн 130,000 хүний аминд хүрч улсын нийт иргэдийн тал хувь орчим буюу 2 сая гаруй иргэдийг орон гэрээсээ дүрвэхэд хүргэсэн юм.