Хvн яагаад эвшээдгийг эрдэмтэд судалжээ. Хvний биеэс хvч тvрэн гардаг эл хачирхалтай vзэгдлийг судлах Олон улсын анхны их хурал Парис хотноо зохион байгуулагджээ. Дэлхийн олон орны эрдэмтдийн аугаа хvчин зєвхєн Улаан гариг дээр амьдрал буй эсэхийг судлахад ч бус хvн яагаад эвшээдгийг судлахад ч нэгддэг байна. Тиймдээ ч хvн бvрийн єдєр тутам хийдэг эл vзэгдлийн учир шалтгаан Улаан гаригийн тvvхээс дутахааргvй сонирхолтой байсан байна.
Єнгєрєгч зургадугаар сарын сvvлээр Парис хотын томоохон зочид буудлуудын нэг “Сальпетриер”-т “Хvний эвшээх vзэгдлийг судлах нь” сэдвийн хvрээнд Олон улсын анхдугаар их хурал зохион байгуулагджээ.Их хуралд Канад, Энэтхэг, Франц, Бельги, Итали, Израиль болон бусад олон орны энэ тєрлийн шилдэг мэргэжилтнvvд хvрэлцэн ирсэн байна.
Францад уг асуудлаар дагнан мэргэшсэн шилдэг мэргэжилтэн нь доктор Оливье Валюзински аж. Тэрбээр эл vзэгдлийг 1978 оноос хойш дагнан судалж буй гэнэ. 1978 онд бараг минут тутам эвшээдэг гаж зуршилтай болсон нэгэн докторт хандсанаар аугаа судалгааны эхлэл тавигдсан байна. Євчтєний асуудлыг хэн ч шийдвэрлэж чадахгvй байв. Анагаахын бvхий л мэдлэгээ гvйцэд шавхаад ч доктор эл vзэгдлийн шалтгааныг тайлбарлахад хvчин мєхєстєж байжээ. Доктор мэргэжил нэгт найз, нєхєд танилуудаасаа тусламж хvсэн эрэлхийлсэн ч ийм асуудлыг дагнан судалдаг хvн бараг л олдсонгvй. Дvvргийн эмч Валюзински цаашдын судалгаа шинжилгээндээ тvшиглэн “Эвшээлт.ком” /baillement. com/ тусгай цахим хуудас нээсэн нь єдгєє Францын мэдрэл судлалын нийгэмлэг болон Францын мэдрэл судлалын шинжлэх ухааны нийгэмлэгийн энэ тєрлийн мэдээ, мэдээллийн томоохон сан болон єргєжсєн байна.
Эвшээхийн механизм нь богино хугацаанд амьсгал тvгжих, амьсгаа гаргах шинж тэмдгийг араасаа дагуулсан урт хугацааны амьсгал бєгєєд нулимсны булчинг єдєєн хєдєлгєдєг талтай. Эвшээх vед залгиур хоолой болон хамар багалзуур дєрєв дахин томордог байна. Мєн сонсгол дамжуулах хоолой богино хугацаанд бєглєрдєг. Эвшээх vед амаар дамжиж буй агаар ходоод хvртэл дамждаг аж. Энэ бvхэн ердєє 5-10 секундын дотор болж єнгєрнє. Тайлбарлан дvгнэхэд энгийн эл vзэгдлийн мєн чанарыг шинжлэх ухаан хэдэн арван жилийн турш тайлж чадахгvй байв.
Эвшээх нь тархинд хvчилтєрєгчийн нэмэлт хэмжээг дамжуулах зайлшгvй шаардлагаар бий болдог гэсэн хувилбарыг орчин vед хэрэгсэхгvй байна. Харин орчин vед судлаачид, эвшээх нь уураг тархины шингэний гvйдэл, тархалттай холбоотой бєгєєд хvний бие дэх эс хооронд мэдээлэл дамжуулагчид нєлєєлдєг хэмээн дvгнэж буй аж. Гэтэл доктор Валюзинскийн судлан тэмдэглэснээр зєвхєн хvн ч бус загас, шувуу, хэвлээр явагч тэргvvтэй сээр нуруутан амьтдын дийлэнх нь эвшээлгэдэг байна. Мєн анаашнаас бусад сvvн тэжээлтэн амьтад ч эвшээлгэдэг.
Хvн янз бvрийн нєхцєлд эвшээж чаддаг. Эвшээх нь тухайн хvнийг ядарсан, унтахыг хvсч буй эсвэл тvvнд уйтгартай байна гэх зэргээр илэрхийлж болно. Тvvнээс гадна унтаад саяхан боссон гэдгийг ч илэрхийлнэ. Хvн дуу дуулж байхдаа, архи дарс ууж байхдаа тэр ч атугай єлссєн vедээ ч эвшээдэг байна. Доктор Валюзинскийн тэмдэглэснээр эрэгтэй, эмэгтэй хvний эвшээх механизмд ялгаа бараг байхгvй гэнэ. Гагцхvv эмэгтэй хvн орон дотроо суниангаа эвшээх юм бол сексийн таашаал эдэлснээ илэрхийлж байгаа гэнэ. Харин эрчvvд ийм vйлдэл бараг л хийдэггvйг Валюзински тэмдэглэжээ.
Амьтдын дийлэнхийнх нь хувьд эвшээлт амгалан тайван байдлыг бус харин ч эсрэгээрээ стресс, сандралыг илэрхийлж буй хэрэг гэнэ. Тухайлбал, муур, нохой эзнийхээ хамт амьтдын эмнэлэгт vзvvлэхээр ирэхдээ байн байн эвшээлгэдэг нь сэтгэл тавгvйгээ илэрхийлж буйн баталгаа аж. Хvн ч мєн иймэрхvv байдалд орох нь элбэг. Тамирчид чухал тэмцээнд орохын ємнє, оюутнууд шалгалтын ємнє сандралтай давхцан эвшээх нь олширдог. Уг нь бол хичнээн нойр хоолгvй бэлтгэл хийлээ ч эцсийн мєчид унтахыг хvснэ гэж баймгvй. Эвшээх нь амьтдын хувьд хоолны дохио ч болох талтай.
Хvн хэт хvчтэй эвшээх нь аюулын шинж тэмдэг гэж эрдэмтэд тодорхойлжээ. Энэ нь мэдрэлийн гаралтай эмгэг євчнийг илэрхийлэх талтай гэнэ. Францын нэрт эрдэмтэн Жан Мартен Шарко 1888 онд минутад долоо, цагт 420 удаа тасралтгvй эвшээсэн эмэгтэйн тохиолдлыг тэмдэглэжээ. Гэтэл эмэгтэй салстын хорт хавдартай нь илэрсэн байна.
Эхийн хэвлий дэх vр хєврєл ч эвшээдгийг хvмvvс мэднэ. Бяцхан vр 11-12 дахь долоо хоногтойгоосоо эвшээж эхэлдэг. Эхийн хэвлий дэх хvvхэд хэр эрт эвшээж эхэлнэ, тэр нь уушигны хєгжил сайтайн шинж тэмдэг гэсэн дvгнэлтийг Америкийн эрдэмтэд хийсэн байна. Тvvнээс гадна эвшээх нь vр хєврєл зєв хєгжиж буйн илрэл ажээ. Хvvхдэд эвшээх vзэгдэл тодорхой vечлэлтэй явагддаг. Тухайлбал, хvvхдийн цэцэрлэг, бага сургуульд анх орох vед эвшээх vзэгдэл эрчимждэг. Доктор Валюзинскийн тэмдэглэснээр хvн амьдралынхаа туршид 250 мянга орчим эвшээдэг гэнэ. Харин нас ахих тусам эвшээх vзэгдэл залуу vеийнхээс багассаар байдаг аж.
Парис хотноо болсон уг их хурлын vеэр хvрэлцэн ирсэн зочид мэргэжил нэгтнvvдийнхээ тавьж буй шинжлэх ухааны илтгэл, тайлангийн vеэр хэдэн удаа эвшээснээ vнэн зєвєєр тэмдэглэж, анкет бєглєх сонирхолтой ажил зохион байгуулагдсан байна. Хvмvvсийн хэдэн удаа, хэрхэн эвшээснээр сэтгэл зvйн хєрєг бvрдvvлэх зорилготой аж.
Эвшээлт нь асар эртний, ач тус ихтэй хvний чадвар агаад удаан хугацааны турш дутуу vнэлэгдсээр ирсэн. Орчин vеийн нийгэмд хvмvvсийн дэргэд юм уу хvний єєдєєс харж эвшээх нь бvдvvлэг, соёлгvй бусдыг vл хvндлэгч гэж тооцогдох болсон тул хvмvvс эл хvслээ олны дунд гvйцэлдvvлэхдээ ихэвчлэн алгаараа юм уу гарт барьж буй зvйлсээрээ амаа халхалдаг. Гэвч сэтгэл зvйчид эл хvслээ гvйцэлдvvлэхдээ бусдаас ичиж, эмээх шаардлагагvй гэж зєвлєдєг. Учир нь эвшээлт тухайн хvний зан чанар болон сэтгэл зvйн байдлын талаар ихийг єгvvлэх чухал хєдєлгvvр юм.
Эвшээх vзэгдэл нь єдийг хvртэл судлагдаагvй судалгааны объект болоод байгаа бєгєєд шинийг эрэлхийлэгч эрдэмтэн бvрийн мєрєєдєл болох нь гарцаагvй. Лидсийн их сургуулийн судлаачид эвшээх vзэгдэл халдварын шинжтэйг тодруулжээ.
“Эвшээлт халдвар тvгээгч гэдгийг баталгаажуулахын тулд заавал дэргэдээ байгаа нэгний эвшээхийг хvлээж суух шаардлагагvй. Ердєє л энэ тухай бодоход хангалттай. Шинжлэх ухааны академи энэ сонирхолтой vзэгдлийг одоо хvртэл судлахгvй байгаа нь хачирхалтай” гэж Британийн сэтгэл зvйч Катрина Моррисон ярьжээ.
Эвшээх vзэгдэл нь хvмvvжил муутай юм уу бvдvvлэг байдлын илэрхийлэл бус харин ч эсрэгээрээ цайлган сэтгэл, тайван байдлын шинж тэмдэг гэдэгт Их Британийн сэтгэл зvйчид итгэлтэй байдаг аж. Судлаачид ємнє нь амиа хичээсэн vзэлтэй хvмvvс бага эвшээдэг гэсэн дvгнэлтийг хийж байсан. Ямартаа ч эвшээх vзэгдэл тархины vйл ажиллагааг идэвхжvvлж, бие махбодийг сэргээж, тэнцвэржvvлэхэд тусалдаг жирийн хєдєлгєєн гэж эртнээс тооцогдсоор ирсэн.