Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр 16:00 цагт болно. Учир нь засгийн газрын хуралдаан долоо хоногийн бүрийн бямба гаригт хуралддаг ч өнгөрсөн бямба гаригт /1-р сарын 25/ Улсын сайн малчдын зөвлөгөөн зэрэг сайд нарын оролцох хэд хэдэн ажил давхацсан тул хуралдааныг өнөөдөр болгон хойшлуулсан юм.
Өнөөдрийн хуралдаанаар:
– Антарктидийн тухай гэрээнд нэгдэн орох тухай /Л.Болд/,
– Төрийн өмчит үйлдвэрийн газрыг татан буулгах тухай /Ч.Улаан/,
– Онцгой албан татварын тухай хууль, Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Ч.Улаан/,
– Худалдааны тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлтийн тухай, “Газар тариалангийн тогтвортой хөгжлийн хөтөлбөр батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлтийн тухай, “Төрөөс үйлдвэр, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлтийн тухай /Х.Тэмүүжин/,
– Тамирчин, дасгалжуулагчдад мөнгөн шагнал олгох тухай /Ц.Оюунгэрэл/,
– Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн 2014 оны үйл ажиллагааны төсөв батлах тухай /Ц.Баярсайхан/,
– Газрын тосны зарим бүтээгдэхүүний гаалын татварын хувь хэмжээг тогтоох тухай, Засгийн газрын тогтоолд өөрчлөлт оруулах тухай /А.Гансүх/,
– Автобензин, дизелийн түлшний гааль, онцгой албан татварын тухай /Д.Ганхуяг, Ч.Улаан/,
– Хэлэлцээр батлах тухай /Х.Баттулга/,
– Чиглэл өгөх тухай УИХ-ын тогтоолын төсөл, Журам батлах тухай Засгийн газрын тогтоолын төсөл /Н.Батбаяр/,
– Агаарын тухай хуульд өөрчлөлт оруулах, Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах тухай хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай, Зарим аймаг, сумдын дулаан хангамжийг сайжруулах төслийг эрчимжүүлэх тухай, Амгалан дулааны станцын тоног төхөөрөмжийг гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл, Эрчим хүч хэмнэлтийн тухай хуулийн төсөл /М.Сономпил/ зэрэг 17 асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн байна.