Чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудал

чуулган1. Монгол Улсын Засгийн газрын 1998 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 92 дугаар тогтоол, 2012 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 153 дугаар тогтоолын холбогдох заалт Үндсэн хуулийн зарим заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2014 оны 02 дугаар дүгнэлт:
– Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцийн гишүүн  Д.СУГАР танилцуулна.

2. Газрын тосны тухай /шинэчилсэн найруулга/, Газрын тосны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай, Газрын тосны тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /анхны хэлэлцүүлэг/:
– Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн……………танилцуулна.

3.“Олон улсын худалдаа, хөрөнгө оруулалтын асуудлаар ил тод байдлыг хангах тухай Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улс хоорондын хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төсөл:
– Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн   ………………танилцуулна.

4. Нууц Протоколыг ил болгох тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл:
– Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг  Улсын Их Хурлын гишүүн   ………………танилцуулна.

5. “Улсын Их Хурлын 2014 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл:
-Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их  Хурлын гишүүн Р.ГОНЧИГДОРЖ  танилцуулна.

6. Тусгай хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл:
– Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн  ………………танилцуулна.

7.Монгол Улсын Их Хурлын 2009 оны  87 дугаар тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл:
– Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн  ………………танилцуулна.

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …