Умардыг магтсан Өмнөд Солонгосын иргэнд ял оноов

 логоӨмнөд Солонгосын шүүхээс Умардыг магтсан нэгэн иргэнд арван сарын ял оноосон аж.

Өдгөө 48 настай тэрбээр 2009-2012 онд мэдээллийн сайтууд болон өөрийн блогтоо Хойд Солонгосын цэргийн хүчийг магтан бичиж байжээ. Тиймээс энэ үйлдлээрээ Үндэсний аюулгүй байдлын хуулийн Хойд Солонгосын улс төрийн зүтгэлтнүүдийг сурталчлах, магтахыг хориглоно гэсэн заалтыг зөрчсөн аж. Шүүх хуралд оролцсон долоон шүүгч санал нэгтэйгээр уг иргэнд ял оноожээ.

Дашрамд дурьдахад энэ шүүх хурал нь Үндэсний аюулгүй байдлын хуулийг зөрчсөн хэргийг хэлэлцсэн анхны тохиолдол болж байгаа гэнэ. Үндэсний аюулгүй байдлын хуулийг 1948 онд баталсан бөгөөд Хойд Солонгос болон коммунизмыг улстөрийн хүмүүжилд хүлээн зөвшөөрөхийг хориглодог аж.

Санал болгох мэдээ

УИХ гишүүн Ц.Туваан: Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулахад эрх зүйн зохицуулалтаас гадна замын стандарт, хурдны хязгаарлалтын шинэчлэл болон хариуцлагын шударга тогтолцоог цогцоор нь шийдвэрлэх шаардлагатайг онцоллоо.

Тухайлбал, орчин үеийн автомашинуудын хүчин чадалд нийцүүлэн хурдны хязгаарыг нэмэх, хурдны замуудыг барих зэрэг шийдлийн …