Өнөөдөр УИХ-ын намрын ээлжит чуулганы хаалтын хуралтай

чуулган09.00 цагаас:

1. Газрын тосны тухай  /шинэчилсэн найруулга/, Газрын тосны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай, Газрын тосны тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /эцсийн хэлэлцүүлэг/:

– Эдийн засгийн байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн ………………..танилцуулна.

2. Нууц Протоколыг ил болгох тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /анхны хэлэлцүүлэг/:
– Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн М.БАТЧИМЭГ танилцуулна.

3. Монгол Улсын Их Хурлын 2009 оны  87 дугаар тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл:
– Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн  Р.ГОНЧИГДОРЖ танилцуулна.

4. Монгол Улсын Засгийн газар, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага хооронд байгуулсан Улаанбаатар хотын 4 дүгээр цахилгаан станцын үр ашгийг дээшлүүлэх төслийн зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл:
– Төсөл санаачлагчийн илтгэлийг Эрчим хүчний сайд М.СОНОМПИЛ танилцуулна;
– Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.БАТХҮҮ танилцуулна.

5. “Улсын Их Хурлын 2014 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл:
– Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн  Р.ГОНЧИГДОРЖтанилцуулна.

6. Улсын Их Хурлын намрын ээлжит чуулганы хаалт.

Санал болгох мэдээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд Дэвид Камерон бараалхав

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд манай улсад албан ёсны айлчлал хийж буй Их Британи, Умард …