Давхар дээлийн төслийг ээлжит бус чуулганаар хэлэлцэнэ

20131228121028УИХ-ын намрын чуулган өнөөдөр хаалтаа хийж, сар шинийн баярын дараа буюу хоёрдугаар сарын 17-ны өдрөөс ээлжит бус чуулганаа хуралдуулах сураг гараад байна.

Ирэх гуравдугаар сарын 1-ний дотор 2014 оны Төсвийн тодотголыг батлах учраас сар шинийн баярын дараа  ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах юм.  Ээлжит бус чуулганы хуралдааны хамгийн эхний асуудал нь Ерөнхийлөгчөөс өргөн барьсан Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах буюу “давхар дээл”-ийн төслийг  хэлэлцүүлэх талаар УИХ-ын дарга З.Энхболд хэлсэн. Тодруулбал, УИХ дахь АН-ын бүлгээс өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт “давхар дээл”-ийн төслөөр ажлын тав хоногийн завсарлага авсан. Завсарлагын хуулийн хугацаа маргааш дуусах бөгөөд УИХ-ын намрын чуулган өнөөдөр хаалтаа хийж байгаа юм. Тиймээс “давхар дээл”-ийн төслийг ээлжит бус чуулганаар хамгийн эхэнд нь  хэлэлцэхээр болсон байна.

Мөн ээлжит бус чуулганаар Газрын тосны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, “Олон улсын худалдаа, хөрөнгө оруулалтын ил тод байдлыг хангах тухай Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улс хоорондын хэлэлцээр ”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг дахин нягтлах, тодорхой болгох саналын зөрүүтэй асуудал байгаа учраас ийнхүү  ээлжит бус чуулганы хуралдаанаар хэлэлцүүлэхээр хойшлуулжээ.

Санал болгох мэдээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд Дэвид Камерон бараалхав

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд манай улсад албан ёсны айлчлал хийж буй Их Британи, Умард …