УИХ-ын гишүүн О.Содбилэгийн гэргий, Хайрын хурим салоны захирал Э.Туул эх орондоо байхаар ядардаг тухайгаа өөрийн цахим хуудаснаа бичжээ.
Тэрээр “Хааяа Монголдоо удаан байхаар ядардаг. Гадаа гараад утаа, бодолд орсон харцнууд, бараан хар хувцаслалт, ууртай царайнууд, залхмаар улс төр, нэг л адил шийдэл үгүй асуудлууд, толгой эргэмээр хувь хүн, гэр бүлийн асуудлууд, нэг үлээхэд л дэлбэрч, нэг нэгэн рүүгээ дайрахад бэлэн араатан авиртай хүмүүс, түгжрэл, утаа, эрүүл бус хүнс… Тэгээд яагаад л бид сайхан болно гэж итгээд зүтгээд байдаг юм бол. Яагаад гэвэл бидэнд сайжруулах боломж байна гэж итгэж явдагт л байх. Боломж байна гэдэг их чухал шүү” хэмээн бичжээ.