УИХ-ын гишүүн Ё.Отгонбаярын хувьд он гарснаас хойш багагүй хэл аманд өртөх болсон. Тэгвэл өнгөрсөн долоо хоногт түүний эхнэрийг мөнгө угаасан байж болзошгүй хэмээн сэжиглэж Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулаад байгаа билээ.
Олон хүн гишүүний эхнэрт санаа зовж янз бүрийн зөвлөгөө өгөх болсон гэнэ. Энэ олон зөвлөгөөн дотроос Хууль зүйн сайд Х.Тэмүүжин их л санаа нь зовсон аятай боломжийн зөвлөгөө өгсөн гэнэ шүү.
Тухайлбал тэрбээр “Хүч хэрэглэсэн, авилга нэхсэн гэх тодорхой хэргийг шалгах явцад илэрсэн данс, тухайн данс эзэмшигчийн өөр бусад 20 гаран дансан дахь сэжигтэй гүйлгээг шалгахтай холбоотой асуудал. Энэ хэргийг улстөржүүлэхгүй байвал зүгээр байна. Улстөржүүлчихээр мартагдаад бүдгэрчихнэ гэж бодохооргүй баримт, гомдол саналтай хэрэг. Нийтэд ил болсноос илүү ноцтой асуудлууд шалгагдаж байгаа учраас хуульч хүнийхээ хувьд Ё.Отгонбаяр таньд сайн өмгөөлөгч авахыг л зөвлөж чадах байна” хэмээн үнэтэй зөвлөгөө хайрлажээ.
Сайдыг ийнхүү хуульч хүнийхээ хувьд зөвлөгөө өгч байхад МАН-ын зарим нэгэн хүмүүс Ё.Отгонбаярыг тавлаж байгаа юм байх даа гэж уурсангуй байсан аж. Харин зарим хүмүүс Х.Тэмүүжинг эр хүнийхээ хувьд ч хуулчийнхаа хувьд болдог л зөвлөгөө өгч гэж магтаж байсан гэнэ.
Эх сурвалж: