Дарханы асрамжийн хүүхдүүдэд гэрэл бэлэглэсэн Нямка

indexлогоЭнхийн үйлстэн

Жилийн эцсээр элдэв шагнал борооны дараах мөөг шиг олширдог. Тэгвэл дэлхийн энх амгалан, Монгол Улсын нийгмийн салбарын сайн сайхны төлөө мэдлэг, авьяас чадвар, хичээл зүтгэлээрээ ихийг хийж бүтээсэн эрхмийг тодруулдаг “Peace awards 2013” наадмын “Энхийн шагналтан”-аар энэ жил УИХ-ын гишүүн Ц.Нямдорж тодорчээ.

Тус шагналыг нэг сая төгрөг дагалддаг бөгөөд шагналын эзэн энэ мөнгөө Дархан хотын Хүүхдийн асрамжийн газарт хандивласан байна. Тус асрамжийн газрын удирдлагууд түүний өгсөн мөнгийг цахилгааны засварт зарцуулж, энэ жил хүүхдүүд гэрэлтэй шинэлсэн байна.

Үүнийг сонссон хүмүүс “Шагнал нь нүдээ олоогүй боловч шагналын мөнгөө хандивласан нь ёстой зөв алхам болжээ” хэмээн эрхэм гишүүнийг магтжээ.

Санал болгох мэдээ

Могой жил Монгол Улсын гадаад харилцаанд шинэ сэргэлтийг, дотооддоо шинэ боломжийг нээсэн жил болж өнгөрлөө

Дэлхийн геополитикийн хуваагдал гүнзгийрч, их гүрнүүдийн сөргөлдөөн, эдийн засгийн тодорхойгүй байдал давамгайлсан эгзэгтэй цаг үед …