Олимпийн наадмын бамбарыг Сочи хотноо хүргэлээ

index22 дахь удаагийн Өвлийн Олимпийн наадмын бамбарыг Сочи хотноо хүргэлээ. Энэхүү бамбарыг Олимпийн нээлтийн ёслол болох цэнгэлдэх хүрээлэнд залахаас өмнө Сочи хотоор аялуулах юм байна. Үүнээс гадна Олимпийн 1254ширхэг медалийг лхагва гарагт Сочид хүргэсэн байна. Эдгээр медалийг Москвад төвтэй үнэт эдлэлийн “Адамас” компанид үйлдвэрлэжээ.

Энэ удаагийн Олимпийн наадамд оролцох хамгийн олон тамирчинтай орнуудын нэг нь БНХАУ бөгөөд тус улсаас Сочид 139 тамирчин хүрэлцэн очоод байгаа аж. БНХАУ-ын баг тамирчид Ванкуверын Өвлийн Олимпийн наадмаар таван алт, хоёр мөнгө, дөрвөн хүрэл медаль авч том амжилт үзүүлж байсан юм. Зохион байгуулагчдын зүгээс Олимпийн үйл ажиллагааны аюулгүй байдлыг хангахын тулд гурван тэрбум ам.доллар зарцуулж, 40 мянга гаруй цагдаа, цэргийн албан хаагчийг ажиллуулж байна.

Олимпийн наадмын нээлтийн ёслол баасан гарагт Монголын цагаар 20.00 цагт эхэлнэ. Энэхүү ёслолд БНАСАУ-ын парламентын дарга Ким Ён Нам хүндэт зочны хувиар оролцох гэж байгаа нь олны анхаарлыг ихээхэн татаж байна. Гэхдээ энэ удаагийн Олимпт БНАСАУ-аас тамирчин оролцохгүй юм. ОХУ-ын Засгийн газар Өвлийн Олимпийн наадмыг зохион байгуулахын тулд 51 тэрбум ам.доллар зарцуулаад байгаа юм. Гэвч энэ нь ОХУ-ын эдийн засагт дэмжлэг болохгүй гэж “Moody’s” агентлаг дүгнэлээ. Учир нь Сочигийн Олимп аялал жуулчлалд нөлөөлөх эсэх нь тодорхойгүй гэж үзжээ. Олимпийн байгууламжуудыг барихад гаргасан зардал Сочи болон Краснодарын бүс нутгийн өрийг их хэмжээгээр нэмэгдүүлнэ гэж тооцсон байна. 

Ugluu-logo17

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …