Нелсон Мандела гурван сая еврогийн өв үлдээжээ

indexӨнгөрсөн оны сүүлээр таалал төгссөн өмнөд африкийн ерөнхийлөгч асан нелсон манделагийн гэрээслэлийг задлар эсэх талаар багагүй маргалдсаны эцэст дэлхий нийтэд зарласан байна. арьс өнгөний ялгаварлан гадуурхах үзлийн эсрэг тэмцэгч, өмнөд африкийн ерөнхийлөгч асан мандела нийт 3 сая евротой тэнцэх хэмжээний өв үлдээжээ.

Өмнөд Африкийн анхны хар арьст Ерөнхийлөгч Нелсон Манделагийн гэрээслэлийг задалж албан ёсоор олон нийтэд танилцууллаа. Нелсон Манделагийн гэрээсэлж үлдээсэн өв хөрөнгийн хэмжээ ойролцоогоор 46 сая ранда буюу 3 сая еврогоор тоологдож байгаа юм. Улс нийгмийн сайн сайхны төлөө тэмцэгч асан түүний 40 хуудас бүхий гэрээслэлд Йоханнесбург хот болон Зүүн Кейп мужууд дахь орон сууцууд, мөн “Long Walk to Freedom” нэртэй амьдралынх нь дурдатгал номны худалдааны орлого зэргийг өв хөрөнгө нь хэмээн багтаасан байжээ. Мандела 30 гаруй ач зээ болон мөн тооны гучуудтай бөгөөд өөрийн хүүхдүүддээ тус бүр 300 мянган ам.долларыг үлдээснээс гадна өөрийн сурч байсан сургуулиуддаа 100 мянган ранд, өөрт нь ажиллаж байсан хүмүүст 50 мянган рандыг үлдээхээр тус тус гэрээслэсэн байсан гэнэ. Түүнчлэн Нелсон Мандела Өмнөд Африкийн Үндэсний конгресст өөрийн намтай холбоотой зарим төрлийн эзэмшлийн эрхийг шилжүүлжээ. Нелсон Мандела анх 2004 оноос гэрээслэлээ бичиж эхэлсэн бөгөөд 2008 онд сүүлчийн засвараа оруулсан байна. Нелсон Манделагийн гэрээслэлийг түүний нэрэмжит буяны сангаас түүний өв залгамжлагчид болон сэтгүүлчдийн дунд уншиж танилцуулжээ.

Г.Энххишиг

Ugluu-logo17

Санал болгох мэдээ

Mongolia fashion week -2024: “Хувцас загварын салбарын форум” зохион байгуулагдлаа

Монгол Улсын Засгийн газраас Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн үндэсний болон салбарын тогтвортой хөгжлийг бэхжүүлэхэд бодитой хувь …