Тослог бөгөөд нүхэжсэн арьсанд долоо хоногт 2-3 удаа төрөл бүрийн ургамалын хандтай усаар угаах нь маш сайн нөлөөтэй байдаг. Эдгээр ургамлуудад, ромашка, зверобой, календул, полыня гэх мэт байж болно. Ургамлын хатаасан нунтаг дээр буцламгай халуун ус нэмж, зөөлөн гал дээр 40 минут орчим буцалгаад хөргөнө.
Тослог арьсыг цэвэрлэх, цусны эргэлтийг нь сайжруулахын тулд долоо хоногт 2-3 удаа, нүүрээ угаахаас өмнө хурууны өндгөөрөө 2-3 минутын турш савангийн хөөсөн дээр цайны халбаганы ¼ хэмжээний давс хийсэн уусмалаар гулгах хөдөлгөөнөөр зөөлөн массаж хийнэ. Үүний дараа халуун, дараа нь хүйтэн усаар савангийн хөөсийг угааж аваад хаттал нь арчиж тослог арьсанд зориулсан тос түрхэнэ.
Хуурай арьсыг тослог ихтэй савангаар долоо хоногт 1-2 удаа, бүлээхэн усаар савандаж угаагаад дараа нь хүйтэн усаар булхаж зайлна. Харин бусад өдрүүдэд нь нүүрээ аль болох сүүн шингэнээр цэвэрлэх эсвэл сүүгээр угаах хэрэгтэй. Нүүрээ арчихдаа зөөлөн, усыг шингээж авах байдлаар дарж арчина. Үрж болохгүй. Хэрэв арьс маш хуурай бол нүүрээ угаахаас 20-30 минутын өмнө тослог ихтэй нүүрний тосыг нүүрэндээ зөөлөн түрхээд эсвэл түүхий өндөгний шарыг нэг цайны халбага ургамлын тос болон буцалсан устай тус тус холиод маск тавих хэрэгтэй. 5-7 минутын дараа маскаа эхлээд савангаар угааж аваад дараа нь хүйтэн усаар нүүрээ зайлна.