Долоо хоног бүрийн бямба гаригт хуралддаг байсан Засгийн газрын хуралдаан өнөөдөр 10.00 цагт Засгийн газрын хуралдааны танхимд болно. Хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ.
№ |
Хэлэлцэх асуудал |
Засгийн газрын гишүүн |
1. |
Антарктидийн тухай гэрээнд нэгдэн орох тухай |
Л.БОЛД |
2. |
Гадаад харилцааны сайдын БНСУ-д хийх айлчлалын тухай* |
Л.БОЛД |
3. |
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл |
Х.ТЭМҮҮЖИН |
4. |
Яамдын засаглалын болон эдийн засаг, нийгмийн хөгжлийн шалгуур үзүүлэлтийг батлах тухай |
Ч.САЙХАНБИЛЭГ |
5. |
“Цөмийн хяналтын асуудлаар хамтран ажиллах, мэдээлэл солилцох тухай” харилцан ойлголцлын санамж бичгийн төслийн тухай |
Ч.САЙХАНБИЛЭГ |
6. |
“Ойн цэвэрлэгээ хөтөлбөр” батлах тухай* |
С.ОЮУН |
7. |
“Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагын баримт бичиг”-ийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө батлах тухай |
Ц.БАЯРСАЙХАН |
8. |
Бүтээгдэхүүн хуваах гэрээ батлах тухай |
Д.ГАНХУЯГ |
9. |
Хэлэлцээр батлах тухай |
Х.БАТТУЛГА |
10. |
Үл хөдлөх хөрөнгийг шилжүүлэх, орон сууц хувьчлах тухай |
Х.БАТТУЛГА |
11. |
Хүний зан үйлээс шалтгаалах өвчнөөс сэргийлэх, хянах Үндэсний II дахь хөтөлбөр батлах тухай |
Н.УДВАЛ |
12. |
Бусад асуудал* |
Н.АЛТАНХУЯГ |